ОХУ-ын тамирчин Юрий Власко Буриадад болсон тэмцээний үеэр хэсэг нөхдийн хамт Байгал нуурын хөвөөгөөр зугаалж явсан байна. Гэтэл хэсэг залуус түүнтэй маргаж, бүлэглэн зодсоны дараа тамирчин эр амиа алджээ.

Тамирчны үхэлд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр этгээдийг баривчилсан ба бүх насаар нь хорих ял оноох төлөвтэй байгаа гэнэ. Власко нь Европын залуучуудын хоёр удаагийн аварга, сүүлчийн удаа Улаан-Үдэд болсон тэмцээнээс алтан медаль авсан юм. Түүнийг өнгөрсөн Даваа гарагт төрөлх Оса тосгонд нь оршуулжээ.