Олонхын хүчээр Р.Амаржаргалд “сахил хүртээлээ”
2013/12/12
АН-ынхан нийгэмд өөрсдийнхөө нэр хүндийг унасныг мэдэрсэнээ өчигдрийн чуулганы хуралдаан дээр тов тодорхой харууллаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хүсэлтийг хэлэлцэж байх үед АН-ын гишүүд түүнийг муу муухай болгох гэж харагдуулах үгсийг хэлж байсан юм.
Түүнчлэн нэг ч гэсэн суудал манай намд чухал энэ үед орхих тухай ярьж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэх үгийг ч зарим нэг нь хэлж байв. Уг нь бол эрхэм гишүүн чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцлөө ойлгомжтойгоор тайларлаж байсан. Гэвч эрх баригчид түүний шалтгаан нөхцлийн талаар дурьдахыг ч хүсэхгүй байгаа нь илт байсан юм.
Уг нь бол Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 28 хоногийн өмнө өгсөн. Гэвч хэлэлцэхгүй хойш татсаар өдий хүрсэн юм. Гэхдээ энэ долоо хоногийн хуралдаанд оруулах болсон түүний сүрдүүлэгтэй ч холбоотой байж болох. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эрхэм гишүүн Р.Амаржаргал асуудлыг нь хэлэлцэхгүй бол АН-ынхан түүнтэй юу ярьсан эсэхийг сэтгүүлчдэд мэдээлнэ гэх утга бүхий мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Ийнхүү эрх баригчид болон УИХ-ын даргыг шахамдуулсаны эцэст энэ долоо хоногт асуудлаа хэлэлцүүлж, асуудлыг нэг тийш болголоо. Урьд өмнө нь УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтэй гаргаж байсан У.Хүрэлсүхийн асуудлыг ганцхан хоногийн дотор шийдэж байсан гэдгийг та бид мартаагүй биз. Тэр үед МАН-ын нэгэн гишүүний асуудлыг ганцхан өдрийн дотор шийдэж байсан олонх энэ удаад өөрийн намын гишүүний нэг суудлаа алдахаас олон хоног айж, түүний өмнө өвдөг сөхөрч, шийдвэрээсээ буцахыг түмэнтэй гуйсны эцэст олонхын хүчээр авч үлдэж чадлаа. Р.Амаржаргалыг авч үлдэнэ гэдгээ ч бүлгийн дарга нь ам бардам хэлж байсан удаатай. Тэрээр хэлэхдээ “Р.Амаржаргалыг бид явуулна гэж байхгүй. Бид олонхоороо авч үлдэнэ” гэдгийг хэлж байсныг уншигчид сайн санаж буй биз.
Хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг А.Бакей гишүүн танилцуулсаны дараа УИХ-ын гишүүдийн асуултад хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Монголын нийгэм асуудалтай байгаа нь үнэн. Объектив ба субъективын аль нь нөлөөлж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргахад хүргэсэн бэ. Одоогийн нөхцөл байдлыг зугтаж, зулгааж шийдэх гэж байна уу?
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:- Объектив, субъектив хоёулаа нөлөөлсөн. Монголын парламент 20 жилийн түүхэнд олон зүйлийг даван туулсан. Өнөөгийн байж байгаа учир шалтгаан учраас бид шийдэхийг эрж хайх ёстой. УИХ-д хариуцлага хүлээх зүйл олон бий. Иргэдэд нэг сая, 1,5 сая төгрөг тараах шийдвэрийг УИХ гаргасан. Энэ мэт олон зүйл байгаа ч УИХ хариуцлага хүлээгээгүй. Миний тэмцлийн арга хэмжүүртэй. Хэн нэгэнд таалагдахгүй байж болно.
.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: -Хүсэлтийг хүндэтгэж үзэж байна. Монголын ардчилал хэврэг байсан байна гэж харж байгаа, миний хувьд. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ардчиллын суурь болсон улстөрийн соёл болж төлөвшөөгүй байна. Хүний өмч, эрх чөлөө рүү дайрдаг байдал үүсээд байна. Монголын улстөрд соёл, зарчим дутагдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг яагаад ийм олон хоног хойшлуулсан бэ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -УИХ-ын гишүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг байнгын хороо, УИХ-ын чуулганы хэлэлцэх хугацааг хуульд тусгаагүй. Гэхдээ бид өргөдөл өгснөөс хойш нэг сарын дотор багтааж байнгын хороонд хэлэлцүүлсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: - Таны гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна. Гишүүнээс татгалзах хүсэлтдээ олигархиудтай тэмцэхийн тулд улстөрийн нам байгуулах уу, авлигын асар том сүлжээг мэдэж байгаа бол яаж тэмцэх вэ, банкны салбарын хоёр банк асуудалтай гэсэн нь баримттай юу?
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: -Улстөрийн нам байгуулах нь юу л бол. Би олон нам байгуулж байсан, хангалттай байх. Авлигатай тэмцэх арга нь төр засаг өөрсдөөсөө эхэлж, үлгэрлэх ёстой. Ерөнхийлөгчөөс эхлээд багийн дарга хүртэл өөрөө түрүүлж шаардах ёстой байх. Банктай холбоотой асуудал нууц зүйл биш. Монголбанкнаас гаргадаг судалгаагаар маш тодорхой байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Монголын өнөөгийн нийгэмд төрийн ажил ялзралд оржээ гэдгийг тод хэлсэн байна. Р.Амаржаргал гишүүнтэй адил дүгнэлт хийж байгаа хүн алга байна. Тиймээс бид Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүндэтгэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо Р.Амаржаргал гишүүний саналыг хүндэтгэн анхаарал хандуулах ёстой, цаашид судлах талаас нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдсан уу?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Р.Амаржаргал гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ дэлгэрэнгүй тайлбарласан. Монголын төрийн үйл ажиллагаатай холбоотой олон чухал асуудал байгаа. Төрийн ялзралд орсон, дампуурсан гэсэн яриа гарч байна. Төрд болохгүй зүйл байгаа. Р.Амаржаргал чөлөөлөгдсөн ч эс чөлөөлөгдсөн ч төрийн ажил хэрэг болгох үүднээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоол гаргах гэж байгаа
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Р.Амаржаргал гишүүний зөвшилцөл ус агаар шиг хэрэгтэй байгаа гэсэн саналтай нэг байна. Та нам дотроо зөвшилцөж чадахгүй байгаа энэ үед намууд хоорондоо зөвшилцөлд хүрч чадах уу, үүссэн нөхцөл байдлын буруутай этгээдүүд нь энэ танхимд сууж байгаа гэсэн. Буруутай хүмүүс нь хариуцлага хүлээхгүй байхад Р.Амаржаргал хариуцлага хүлээж байгаа нь хэр ёс зүйтэй юм бэ?
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: -Зөвшилцөлд хүрч чадах ёстой, үүрэгтэй. УИХ-ын чиг үүрэг байгаа ч цөөхөн хэдэн хүн шийдвэр гаргадаг байдал үүсээд байна. УИХ-аас эхлээд хууль байгаа хуулиа дагах ёстой гэж би бодож байна. Р.Амаржаргалын улстөрийн хариуцлага гэсэн стандарт, соёл байх ёстой.
Ийнхүү асуулт хариулт явсаны дараа гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Намын төлөө, бидний төлөө хариуцлага хүлээх хэрэггүй. Монголын төрд хэрэгтэй хүн ч гэсэн сайн үйлс бүтээж байхад зугтдаггүй юм. Шударга байна гэдэг болохгүй байгаа юман дундуур нь тоосонд нь булуулж байж, бүтээхийн төлөө явдаг юм. Хүнд үед хэрэгтэй газраа хэрэгтэйгээ мэдэж зүтгэхийг би шударга гэж үзэж байна. Намаа солиод явж болно шүү дээ. АН-ын олон гишүүд өөрийг чинь УИХ-д оруулах гэж олон жил зүтгэсэн. Улстөрч хүн өөрийнхөө чадлаар биш олон түмний чадлаар гардаг юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Шударга ёсны төлөө гишүүд олон талаас нь ярилцаж байна. Р.Амаржаргал гишүүн өргөдлөө өгснийг ухаалгаар харж, дүгнэлт хийх ёстой. Би өөрөө гэхэд Монголын төрд шударга ёс гадуурхагддаг, эх орноо боддог шударга хүмүүс орон зайгүй болсон, Монголын төрд эрүүл ухаантай бус эрх мэдэлтэй цөөхөн хүн гарсан гэдгийг харж байна. Товчоор хэлбэл, шинжлэх ухаанч бус бөө мөргөл, шашин шүтдэг хүмүүс Монголын төрд олон болж.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Р.Амаржаргал гишүүний өргөдлийг удаах шаардлагагүй байсан. АН-ынхан Р.Амаржаргалыг баалж байгаа чинь таалагдахгүй байна. Монголын ард түмний итгэлээр тоглосон хүмүүстэй нийлж засаг барьчихаад байгаа нь таалагдахгүй байна. Р.Амаржаргалын ярьж байгаа дүгнэлтээр АН-ынхан дотроо ярьж, хариуцлага тооцох ёстой. Эдийн засаг хүндрүүлсэн сайдад хариуцлага тооцох ёстой. Монгол төрд хариуцлага байх ёстой юу гэдгийг Р.Амаржаргал гишүүн хүсч байна. АН-ынхан Р.Гончигдоржийн шордож байгаа замаар явбал баларна шүү. Р.Амаржаргал үнэний төлөө явж байгаад талархаж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Энэ парламентаас хоёр гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгч байгааг бид эргэж харж, дүгнэлт хийх ёстой. Эдийн засгийн хямрал, ардчиллын мухардлын талаар хэлсэн үгэндээ тодорхой хэлж байсан. Гудамжинд ярьж байсан зүйл өнөөдөр энэ танхимд яригдаж эхэлсэн нь сайн. Улстөрийн намууд зөвшилцөлд хүрэх ёстой. Хэлж байгаа нь үйлдэлтэйгээ зөрөхгүй байгаасай. Монголд төрд ёс зүй, дэг жаяг, улстөрийн соёлын стандартыг бий болгох ёстой цөөхөн эрүүл сэтгэлгээтэй хүмүүсийн нэг явах гэж байгаад нь харамсч байна.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Гаргасан өргөдлийг хэлэлцэж байгаад шийдэх байх. Өргөдлөө өгсөн үндэслэл нь сүүлийн 24 жилийн улстөр, нийгэм, эдийн засагт болж буй үйлдлийг дүгнэсэн нь чухал. Үүн дотор зөвшилцөл маш их чухал зүйл. Монголын нийгэм, эдийн засгийн ерөнхий дүр зураг ямар байгаад анхаарал хандуулах цаг болсныг сануулсан дүгнэлт байсан. Тиймээс УИХ дахь гурван бүлэг нийгэм, эдийн засгийн дүгнэлт хийх цаг болсон.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хувь хүний асуудал биш гэсэн итгэл үнэмшилтэй байна. Энэ хүн асар их зориг гаргаж байна. Монголын төрийн данхайсан бүтэц, өр нэмэгдээд, хөрөнгө оруулалт зогсоод байгаа нь өнөөдрийн бидний нийгэм биш. Бид өнөөдөр ард түмнээ баян, ядуу, дунд гэж ялгаад байгаа. Энэ нь хүмүүсийг бие биесээ үзэн ядахад хүрч байна. Олигархиуд бүгд сайд болсон сууж байна. Аливаа төрийг хийж байгаа ажлаар нь бус ард түмний халаасанд үлдээсэн мөнгөөр нь хэмждэг. Р.Амаржаргал гишүүн болохгүй байгаа зүйлийг өөрөөр гаргаж байна. Улстөрийн соёл, зөвшилцөл байхгүй байгаа нь, ардчиллыг үгүй хийж байгаа нь Монголын улстөрийн эсрэг хийж буй популизм гэсэнтэй санал нэг байна. Эрх баригчид дүгнэлт хийгээсэй.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Өдийг хүртэл хугацаанд хээл хахууль цэцэглэж, бүх идээ бээр нь дараагийн засаглалын үед гарч ирдэг. Р.Амаржаргал гишүүн Монголын төрд байх ёстой гишүүний нэг. Гаргасан дүгнэлт нь бодитой. Гэхдээ хариуцлага яриад, хариуцлага хүлээлгэх хүнд нь, хүлээлгэх зүйлд нь Р.Амаржаргал гишүүн өөрөө оролцох ёстой. Уг нь таныг төрд илгээсэн ард түмэн шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: Гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Болохгүй, бүтэхгүй, өөрчлөх шаардлагатай зүйл олон байна. Засгийн газар муу ажиллаж, УИХ олхиогүй байгаа. Р.Амаржаргал гишүүн шинэ гишүүдэд үлгэр болж манлайлж ажиллах ёстой байсан ч бүтэхгүй байна гээд хаяад явах гэж байгаа нь буруу. Ард түмэн итгэл хүлээлгэсэн. Ерөнхийлөгчөөс эхлээд төрөө ухаалаг болгохоор ажиллаж байна. Бид бүгд хамтарч ажиллах ёстой. Энэ бүхнийг хамтдаа хийх гээд оролдоод үзэе, болохгүй бол бид бүгдээрээ тарах ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сайн улстөрч ард түмэнд таалагдсан үйлдэл хийдэг. Олигархиудтай ярьж, тэмцэхэд маш хэцүү үе. УИХ-ын 76 гишүүн ч гэсэн ард түмний төлөөлөл. Сүхбаатар дүүргийн иргэний хувьд тойргоосоо сонгогдсон гишүүдийг харж байна. Авлигажсан нийгэм бий болсон учраас үлгэр дууриал болж, гишүүнээсээ татгалзах нь зүйтэй. Хулгайч нар улстөрийн шийдвэр гаргахаас айдаг. Шударга хүн гараад нийгмийн багш ч гэсэн хийчихнэ. Дуугарах хүний тоо буурч байгаад харамсч байна.
УИХ-ын гишүүн Ц.Лүндээжанцан: Олон жил хамт ажиллаж байгаа. Төрөөс хариуцлага нэхэж байх шиг байна. Хувь гишүүний хувьд хамгийн эцсийн алхам гэж харж байна. Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болъё эсвэл хүчтэй засаглалтай байх механизмын тухай асуудал байна. Багаас эхлээд УИХ хүртэл нэг сая орчим эрхзүй байна. Асуудлыг олонхиороо шийддэг загвар буюу зөвшилцлийн загвар хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Намын жагсаалтны ард нуугдсан хүмүүс ойлгохгүй. Сонгогчид эрх ашгийн эрэмбэлэл, эхэнд нь улс эх орны эрх ашиг, дараа нь намаа яриарай гэсэн захиас гэж хэлдэг л дээ. Одоо буруу зүйлээ засч авахгүй бол хожимдоно гэж бодож байна.
Р.Амаржаргал гишүүнийг АН-ынхан баалж баалж олонхын хүсээр авч үлдэж чадлаа. Гэхдээ эрхэм гишүүн УИХ-д үлдсэн ч гэсэн болж бүтэхгүй байгаа болгоныг нь олон нийтийн анхааралд хүргэж чадсан нь бахархалтай. Тэртээ тэргүй нам дотроо цөөнх болж, хэлсэн үг нь ямар ч үнэ цэнэгүй байгаа цагт үүнээс илүү яаж ч өөрийн үгээ хүчтэй хүргэх билээ. Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэсэн үг бий. Хичнээн сайхан алтнаас үнэтэй үг хэллээ ч түүнийг нь хүлээж авах чадваргүй бол ямар ч нэмэргүй. Тэгэхээр эрхэм гишүүний тэмцлийн энэ аргыг АН-ынхан буруу гэж гоочлоод олны дэмжлэг авч чадахгүй биз ээ. Харин Р.Амаржаргал гишүүн цаашид хэрхэх нь олон нийтэд сонин байгаа юм.
Н.Чинзориг
Зочин · 2013/12/15
ЭНЭ НЭГ ГЭЗЭГТЭЙ МАНИН ГАР БАС ОЛОН ЮМ ЯРИХИЙМАА. ЭНЭ ХҮН ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ ДУУГАРДАГ Ч ҮГҮЙ СУДЛЫН БУГ БОЛООД Л БАЙЖ БАЙДАГ БАЙСАНСАН. НӨХРӨӨ МУУЛАХ ҮЕДЭЭ БОЛ ХАРИН Ч АРСЛАН ЗААН ШИГ БАЙХ ЧИНЬ. БАС АН ЗОРИГИЙГОО АЛСАН ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ АРД ТҮМЭНДЭ ӨГЛӨӨ. ЕР НЬ АМАРЖАРГАЛ ГИШҮҮН АН-ЫН ИДЭЭ БЭЭРИЙГ ИЛ ШАХААД БАЙХ ШИГ САНАГДСАН. ӨТ ХОРХОЙ БОЛСОН ДОРЖТОНГУУД, ДАНЖААДЦОГТТОНГУУД МОНГОЛ ТӨРИЙН СЭНТИЙД СУУЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРААЛ ӨНГӨРӨӨ. ӨӨР НАМЫН ХҮНИЙГ ОРООД ИРЭХЭД ХУВЬ ХҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ ГЭЭЛ ОРИЛООД БАЙСАН, ӨӨР ХҮН ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗАХАД ДУУ АЛДААЛ ДЭМЖЭЭД БАЙСАН. УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ШҮҮХ ПРОКУРОРЫН НЭРЭЭР ДАЛАЙЛГААЛ ӨӨРИЙН БОЛГОДОГ. ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ Ч ЯРЬЖ БАЙХ ШИГ. ЗОРИЛГО НЬ ТОДОРХОЙ, МУУ АРГАА ОЛСОН, ЭХР МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭД БЭЛЭН БОЛСОН ИЙМ НИЙГЭМ БОЛ АРДЧИЛСАН НИЙГЭМ БИШ. ЭНЭ БОЛ ТУЙЛШРАЛ, ЗАВХРАЛ, ЭМГЭНЭЛ. АН ОДОО НЭГ ПАУЗ АВЧ БАЙГААД ХИЙСЭН БҮХНЭЭ ХАРАХГҮЙ БОЛ МӨХӨХӨД тун ойрхон болжээ
Зочин · 2013/12/14
та нар хуралдааны бичдэгийг дахиад нэг үзээрэй чөлөөлөнө гэсэн гишүүдийн саналыг бэлтрэг яаж луйвардаж байгааг хараарай их хуралын дарга огцрох болсон юм бишүү?
Зочин · 2013/12/13
Otgonbayar, Battsogt 2-oos uur sanal negtei baina geed helchih zorigtoi gishuun ch alga shiv dee. Hundetgeh ni zui yosny hereg bolovch huleen zuvshuurch chadahgui aij suugaa nuhud baina gej oilgogdoj baina. Ene bol bas l neg uuriiguu taniulj buin ilrel.
Зочин · 2013/12/13
amarjargal gishuun bodit bgaa baidliig il tod unen zubuur helj ugchbtuunees garah arga zamiig zaaj ugch bhad AN - n bysad gishuud tuuniig ni ogt olj harahgyu zubhun 1 syydal,namiin ner hund geh meteer harj bh gej.herbee ene hunii helsen ug byroig zadlan shinejilbel unuugiin baigaa baidliig olj harj algaagaa zasah estoi baij bdag getel?
Зочин · 2013/12/13
uls oron urag**** yvvdgui ee ard bidnii amidral baigaa orchin maani bahi baidaggarai .hen saihan maidarch bna tomchuud l sihan amidarch bna shu dee