Энэтхэгийн Гужарат мужид нэгэн жолооч автомашинаа жолоодон явахдаа зүүрмэглэсний улмаас ноцтой осолдон хүнд бэртэл авчээ. Ослын улмаас замын хажуу хашлагын төмөр хаалт жолооч эрийн биеийг нэвт сүлбэсэн байна. 
Харин үүний дараа түүнийг эмнэлэгт яаралтай хүргэн хоёр цаг гаруй хугацаатай хагалгаа хийж төмрийн биенээс салгажээ. Үхлийн аюултай  ослоор жолооч эр амьд гарсан нь ёстой л ус уух хувьтай хүн гэдгийг харуулжээ. Ослын улмаас тэрбээр хоёр хуруугаа таслуулан есөн хавиргаа хугалжээ.