"Game of Thrones"-ын зохиолыг хулгайлсан хакерчид барьцааны мөнгө нэхэв
2017/08/10
ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн “HBO” телевизийн бүтээл “Game of Thrones” буюу “Хаан ширээний тоглоом” цуврал киноны зохиол болон тус компанийн бусад мэдээллийг хулгайлсан хакерчид барьцааны мөнгө өгөхийг шаардсан мэдэгдлийг мягмар гарагт гаргажээ.
Хакерчид уг цуврал киноны дэлгэцнээ гараагүй байгаа тавдугаар ангийн зохиолыг интернэтэд тавьсан байна.
Мөн тэд “HBO” телевизийн баримт бичгүүд болон бусад дүрс бичлэгийг дэлгэжээ.
Хакерчид “Бидэнд “HBO”-ийн 1.5 ТБ мэдээлэл байгаа” гэж мэдэгдсэн байна. Харин “HBO” мэдэгдэхдээ “Хакерчдад тийм их мэдээлэл байх учиргүй. Тэд манай и-мэйлийн систем рүү нэвтэрч чадаагүй байх” гэв.
Хакерчдын барьцааны мөнгө шаардсан бичигт “Бидний шаардлага маш тодорхой. Бидэнд XXXX доллар өгвөл танай мэдээллийг нийтэд дэлгэхээ зогсооно” гэжээ.
Тус компанид хакерчид гурав хоногийн хугацаа өгсөн байна.
“HBO” нь энэ цуврал киног хийхдээ зах зээлийг судлахад 12 сая доллар, долоон ангийн сурталчилгаанд 5 сая доллар зарцуулсан аж.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Si · 2017/08/10
Нэг бол чид залгамаар бол - HACК-чид гэмээр
zi · 2017/08/10
Хакерчид гэдгээ болимоор юмаа. Хакерууд гэж бичиж болдоггүй юм уу