“Рио тинто” хувьцаа эзэмшигчиддээ гурван тэрбум доллар зориулна
2017/08/16
Австрали, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани болох Рио тинто хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараасан байна. Ингэхдээ тус компани өнгөрсөн зул сарын баяраар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт компанийн ашигт талархууштайгаар нөлөөлж буй талаар онцлон тэмдэглэж байсан юм.
Компанийн мэдээлэлд дурдсанаар оны эхний хагасын ашиг 93 хувьд хүрч өссөн аж. Австралийн компани хувьцаа буцаан татан авах боломж нэмэгдэж буйг онцолсон байна. Рио тинто хувьцаа эзэмшигчиддээ нийт гурван тэрбум ам.доллар зориулах бөгөөд хоёр тэрбумыг нь ногдол ашигт, үлдсэн хэсгийг хувьцаа буцаан таталтанд зарцуулах юм байна. Гуравдугаар улиралд тус компани өөрийн харьяаны Coal & Allied компанийг Yancoal-ийг 2.45 тэрбум ам.доллараар худалдаалах магадлалтай байна. “Рио тинто”-гийн гүйцэтгэх захирал Жеан Себястиен Жаквиз энэ тухайд “Компанийн маш энгийн стратеги ажиллаж байна” хэмээн онцолжээ. “Гэхдээ бид чадахаасаа илүүг хийж чадна гэдэгтээ итгэж байна” гэсэн байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт уул уурхайн компаниудад үр ашгаа өгч буйн нэг илрэл нь энэ боллоо гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа, төмрийн хүдэр, нүүрс, хөнгөн цагаан зэрэг металл нь Рио тинто-гийн орлогын гол эх үүсвэр юм. Төмрийн хүдрээс орж ирэх мөнгөний урсгал “Рио тинто”-гийн орлогын бараг 80 хувийг эзэлдэг байна. Жил гаруйн өмнө энэхүү дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани 130 сая тонн гангийн орц олборлон гаргасан бөгөөд нэг тонн тутмыг нь 67.80 ам.доллараар тооцсон байна.
Рио тинто энэ онд Австралиас ирэх төмрийн хүдрийн экспорт 330 сая тоннд хүрнэ хэмээн урьдчилан төлөвлөж байснаас энэ металлын үнэ таамаглаж байгаагүйгээр их өсчээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын урьдчилсан тооцоолол болох 340 сая тоннын дүнгээс буурсан үзүүлэлт боллоо.
Чиндаод 62 хувийн агууламжтай хүдрийн үнэ нэг шөнийн дотор 2.03 ам.доллараар өсч нэг тонн нь 68.84 ам.доллар болсон нь Metal Bulletin-ийн дамжуулснаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундаас хойшхи хамгийн өндөр дүн болж байна. Ийнхүү үнэ хурдацтай өссөн нь Хятадын ДНБ-ий хоёрдугаар улирлын хүчирхэг өсөлттэй холбоотой аж. Түүнчлэн Хятадын гангийн түүхий эдийн импорт энэ жил өнгөрсөн оныхоос нэг тэрбум тонноор даваад байгаа юм. Морган Стэнлигээс төмрийн хүдрийн үнийн урьдчилсан төлвийг бууруулж дунджаар 50 ам.доллар байна гэж тооцоолж байгаа юм.
Ж.Цогзолмаа