Мэдисон Гулливер гэх долоон настай охин хар өнгийн будгаар зурдаг Хэнна буюу түр зуурын шивээс гэж хэлж болохоор зүйлийг гар дээрээ зуруулжээ. Тэрбээр Египетэд аялан явахдаа аавынхаа зөвшөөрлөөр үүнийг зуруулсан аж. Гэтэл зураг зурдаг хар өнгийн химийн будаг охины арьсанд харшилж нэлээд асуудал үүсгэжээ.

Сүүлийн үед манай улсад ч мөн орж ирсэн энэ зүйлийг сайн судалж зуруулахгүй бол арьсны харшилтай зарим нэгэнд ноцтой асуудал үүсгэж болзошгүй л юм.