Жанжин Д.Сүхбаатар Янжмаагаас гадна хоёр ч эмэгтэйтэй амрагийн харилцаатай байсан
2017/08/19
Жанжин Д.Сүхбаатар хичнээн нууц амрагтай байсан, түүнийг хэн ямар учраас хорлосон байж болох, жанжины удам залгах хүмүүс одоо хаана хэрхэн амьдарч байгаа, Чойбалсан, Бодоо нар гомо байсан эсэх, Сүхбаатар Янжмаа нар хэдэн насны зөрүүтэй, юуны учир нууц хуримласан талаар дэлгэрэнгүй үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс Сүхбаатар судлаач, дэд эрдэмтэн О.Пүрэвтэй уулзаж ярилцлаа. О.Пүрэв гуай УБДС-ийг 1955 онд төгсөөд ЗХУ-ын гуйвуулсан Монгол улсын түүхийг засаж байгаад одоо ч түүнийгээ засаж залруулахажлаа үргэлжлүүлэн хийж яваа хүн.
-1921 оны үед Д.Сүхбаатарын бүлгэмээс гадна Бодоогийн бүлэгт Х.Чойбалсан байсан бил үү?
-Бодоогийн бүлэгт лам голдуу хүн байсан. Бодоо ч өөрөө манж, түвд, хятад хэлтэй, шашны томоохон сэхээтэн хүн байсан юм. Чойбалсан хөдөө хийдээсээ оргож хүрээнд ирээд хүний ачаа бараа зөөж амь зөөж явсан. Энэ үедээ Пунцаг гэдэг лам өвгөнөөр дамжуулж Бодоотой танилцан түүнтэй хамт амьдрах болсон. Бодоо ээжтэйгээ хоёул амьдардаг байлаа. Бодоо энэ хоёрын хооронд их сонин эвгүй харилцаа байсан байгаа юм. Бодоо эхнэргүй хүн тул Чойбалсанг тэжээж дэргэдээ байлгахын зэрэгцээ түүнтэй бэлгийн зүй бус харилцаанд ордог байсан гэдэг яриа бий. Сүүлд Орос хэвлэлийн хооронд ажиллаж консулын дэнжид амьдрах болоод л эхнэр Янжингаа авсан юм.
-Жанжин Д.Сүхбаатар ЗХУ-аас тусламж гуйхаар очоод Ленинтэй уулзсан гэдэг. Гэтэл бас уулзаагүй гэж яригдаад байдаг?
-Уулзахын хувьд уулзсан. Харин яг хоёулахнаа улс төр, үзэл бодол яриад байсан юмгүй байх. “1921 оны XI сарын 5-нд Ленин монголын төлөөлөгчийг хүлээж авлаа” гэж Лениний нарийн бичиг Л.А.Фатиева гэгч эмэгтэй түүний ширээний календар дээр тэмдэглэсэн байдаг. Энд манайхаас С.Данзан тэргүүтэй дөрвөн төлөөлөгч, бусад туслах хүний хамт наймуулаа явсан бөгөөд гэрээнд хоёрдугаар гарын үсгийг Д.Сүхбаатар зурсан байгаа юм. Манай найман хүний Москвад байх үеийн зургийг Английн нэг гэрэл зурагчин авсман байсныг бид сүүлд 70-аад оны үед Англиас олж авсан. Төлөөлөгчийн бүрэлдэхүүнд орж гэрээнд хоёдугаар гарын үсэг зурсан хүн уулзаагүй байна гэж байхгүй. Орост тэднийг уулзаагүй гэж үздэг цөөн хүн бий. Үүнийг л манайхан ашиглаж ийм шуугиан тараасан байх. Гэхдээ уулзсан нь баримтаар нотлогдсон шүү дээ.
-Сүхбаатар жанжин нас барахдаа нэлээд өртэй байсан гэдэг?
-Тэр үед 400 гаруй лан мөнгөний өр гэдэг их тоо шүү. Үүний албан байгууллагад төлөх өрийг хүчингүй болгож, хувь хүний өрийг нь Засгийн газраас төлсөн. Тэр 60 лан мөнгөний цалинтай ч цэргийг ажил хийлгэж цалинжуулах үүднээс гэртээ түлээ мод, ус бэлтгүүлж 20 лан мөнгөний цалин өгдөг байсан. Оросууд жанжинг их дайлдаг тул тэр ч бас орос дарга нарыг дайлж, мөнгийг нь хувиасаа гаргадаг байжээ. Мөн анх орос явахдаа гэрээ зарж Янжмаа, Галсан хоёрыг Данзангийн үүдний пинд орхиод, эхнэрийнхээ толгойн гоёлыг зарж бүр өөрийн отго жинсээ жасын газарт барьцаалан мөнгө зээлж явсан түүхтэй. Хамаг л зардлыг хувиасаа гаргадаг байж дээ зайлуул.
-Д.Сүхбаатар жанжин тэр үед нэр хүндтэй, томоохон удирлагч байсан. Хүүхнүүд түүнд хэр ханддаг байсан бэ?
-Мэдээж талтай л ханддаг байсан байж таарна. Хоёр эмэгтэйн тухай яриа байдаг юм. Нэг нь Сүхбаатарынхтай ойролцоох гудманд байсан тэргүүн тайж Лувсандэндэвийн охин Цэрмаа юм. Цэрмаа өөрийн охиндоо энэ талаар ярьсан байсныг охин нь хожим бидэнд ярьсан. Жанжин, Цэрмаа хоёр бүсээ солилцож байсан их л ойр найзууд байсан гэдэг. 1921 оны сүүлээр Сүхбаатарыг Хиагтад байхад нь нэр хүндтэй нөхрөө бусдад, дамай Цэрмаад алдахыг хүсээгүй Янжмаа хойноос нь очсон байдаг юм. 1987 онд телевизийн Бадар-Ууган надад “Сүхбаатарын тухай сонин юм ярьдаг нэг өвгөн байна” гэж хэлж би түүнтэй уулзсан юм. Тэр өвгөний аавынх Мөрөнгийн хүрээний дээхнэ талд “ёдор” Гомбын пүүсийн малыг малладаг байсан юм билээ. Энэ үед нь Яринбаатар очиж тэдний хажууд гэр бариулаад түр амьдарч байсан гэдэг. Дорноговийн хүн тэнд амьдарч байдаг сонин байгаа биз. Гэтэл түүн дээр нэг хүн нууцаар очиж, нууцаар Хиагт явсан нь Сүхбаатар байсан байгаа юм. Түүнийг Хөвсгөлд ажиллаж байсан тухай ямар ч бичиг баримт байхгүй ч энд явж байсан нь хэд хэдэн баримтаар нотлогдсон. Намайг энэ талаар яриа сонсоод удаагүй байтал нэг хүүхэн “Сүхбаатар жанжин 1919 онд Центр-Союзын ажлаар явж байхдаа манай эмээтэй уулзаж учирдаг байсан юм билээ. Манай ээж жанжины охин” гэсэн яриа гарсан. Үүнийг би нотлох баримт олж чадаагүй ч, үгүйсгэх няцаалт олж чадаагүй. Ер нь 20 гаруй насны залуу гэр орноосоо хол удаан хугацаагаар явахад иймэрхүү явдал байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Сүхбаатар жанжин Янжмаа хоёр хулгайгаар гэрлэсэн улс. Ер нь хүчээр суулгасан гэдэг. Хэдэн насны зөрүүтэй улс вэ?
-Галсан гуай манай аав ээж хоёр чацуу гэдэг юм билээ. Яалт ч байхгүй хоёр насны зөрүүтэй. Сүхбаатарыг 17-той, Янжмааг 19-тэйд нь ээж, аав нар нь ярилцаад л Хужирбулангийн дээд талд Туулын хар усан тохойд Сарлаг Дэндэвийнх гэдэг айлын гадаа овоохой барьж гэрлүүлсэн. Бас 1922 оны хүн амын тооллогонд Сайд жанжин Д.Сүхбаатар 28 настай, ноёхон Янжмаа 30 настай гэж бичигдсэн байдаг нь одоо ч архивт бий.
-Галсан гуайг Сүхбаатарын дагавар хүү гэж ярих хүн байдаг юм билээ?
-Үгүй ээ, үгүй. Төрсөн хүү нь мөн мөн. Сүхбаатарыг цэрэгт явахаас өмнө Янжмаа хүүхэд олж үлдээд хожим төрүүлсэн хэрэг. Цэрэг хүн эхнэр, хүүхэд дагуулж ирэх боломжгүй болохоор бага дарга болсон хойноо Янжмаа, Галсан хоёрыг татаж авчраад л цэргүүд “Дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суулаа” гэсэн цуу тараасан хэрэг.
-Галсан гуай сайхан залуу явсан шиг билээ. Олон ч хүүхэнтэй нэр холбогдоод авсан даа?
-Сайхан залуу байсан. Таван эхнэр сольсон, 10-аад хүүхэнтэй нэр холбогдоод авсан даа.
-Наран гуайг өөрийн охин гэж байснаа, одоо биш болоод явчихлаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Галсан гуай 1929 онд КУТВ төгсөж ирээд Нарангийн ээж Дулмаатай ойр дотно байсан юм. Түүнийг хамтралын сургагчаар ажиллахаар Ховд явахад нь Дулмаа жирэмсэн хоцроод Наран гарсан. Ховдод очиж дөрвөд хүүхэнтэй холбоотой болж Дулмааг хаясан тул Дулмаа Ардын армийн арын албаны нэгэн даргатай суусан юм. Гэтэл өнөөх нь хэлмэгдэлээр цаазлуулж Дулмаа, Наран хоёр эсэргүүний ар гэр болж хэцүүдэж байх үед Янжмаа гуай Наранг Галсангийн охин гэдгийг нь мэдэх учир өөр дээрээ авч Сүхбаатарын Наран гэж овгийг нь солиулсан. Галсан гуай тэр үед охиноо хүлээн зөвшөөрч байсан. Харин хожим Нарангийн хүү Д.Сүх-Эрдэнэ ардчиллыг дэмжээд эхэлмэгц тэднийг үзэхээ больсон юм. Гэхдээ эдний хоорондох хагаралд Галсан гуайн одоогийн эхнэр Цэрэндулам ч их юм хийж байгаа хүн шиг байдаг.
-Жанжны албан ёсны ганц хүү Галсан гуай л одоо тэдний гал голомтыг залгаж явах нь. Галсан гуайн хүүхэд гэж ямар хүмүүс байна вэ?
-Галсан гуайн хүү Сүхбат, охин Наран, Амгалан гээд бий. Гэхдээ одоо Галсан гуайтай амьдарч, түүнийг асарч буй энэ хүү жанжны удам биш л дээ. Энэ хүүгийн ээжийг Лүнгээс өргөж авсан юм. Галсан гуайн хоёр дахь эхнэр Пагамаас төрсөн Сүхбат гэж хүү хожим зохиолч, эрдэмтэн Ш.Гаадамбын охинтой гэрлэсэн. Одоо тэднийх өнөр өтгөн айл болсон гэсэн. Анхны эхнэр Дулмаагаас нь Наран, гуравдахь эхнэр Банзрагчаас нь Амгалан гэж охин төрсөн юм. Харин ардын жүжигчин Ичинхорлоо, одоогийн эхнэр Цэрэндулам хоёроос хүүхэд төрөөгүй гэдэг.
-Д.Сүхбаатарын үхлийн талаар та юу гэж боддог вэ? Түүнийг хаана оршуулсан юм бэ?
-Сүхбаатарын үхэл бол мэдээж улс төрийн аллага байсан. Лам хорлох боломж байгаагүй. Эмч лам нарыг хөөж явуулчихаад орос эмч нар эмчилж байсан. Ухаан алдчихсан байсан хүнийг “эмнэлэгт хэвтэхгүй гээд байна” гэж худлаа хэлээд гэрт нь эмчилж байгаа нэрээр хорлосон. Үүнийг коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчинов болон түүний гар хөлүүд хийсэн гэсэн логик дүгнэлтэд хүрээд байгаа. Сүхбаатарын үзэл бодол оросуудад таалагдаагүй. Тэр богд хааныг хэвээр нь байлгаж, Оросын дарангуйлалд орохыг хүсээгүй бусад улстай тэгш журмаар харилцан өөрийн улсаа баян хүчирхэг улс болгохыг зорилгоо болгож байсан. Иймээс ч оросууд түүнийг хорлочихоод, маргаашнаас нь хий хоосон магтаж эхэлсэн. Жанжныг аав Дамдинг нь нутаглуулсан Мянган лантын энгэрт оршуулаад хожим нь энэ энгэрийг Алтан-Өлгий гэж нэрлэсэн түүхтэй.
Эх сурвалж: Shudarga.mn
Сүхжаргалмаа · 2018/02/04
Миний ээж Нарангийн ээж Дулмаа эмээ, өвгөн аав Галсан нэг нь 18-тай, нөгөөдөх нь 19тэй дээ сууж үзээд салсан. Охиныг нь Янжмаа эмээ авч өсгөсөн. Салж сарнисан эмээ өвөө минь бие биеэнээ сураглахдаа сураглаж, ааш нь хөдөлвөл загнисан шиг байсаар дууссан. Та юү мэдэж сэтгэгдлээ бичсэн вэ? Манайхаар орж гардаг байсан хүн юм үү?
зочин · 2017/08/20
Манай нагацын танилууд Сүхббатарыг нилээд догшин загнаж харилцдаг хүн байсан атал одоо их дөлгөөн хүн гэж гаргадаг болж гэдэг байв. Түшмэлийн бүлэгт сүүлд Дугаржав түүнийг хөтлөн аваачиж элсүүлсэн байтал одоо санаачлагч болгоод байгаа гэх мэт элдэв юм их ярьдаг байсан нь оргүй ч үг биш болов уу. Лав л тэр Нарангийн ээжтэй сууж байгаагүй, харин Янжмаа гуай ганцаардаад авч өсгөсөн Сүхээр овоглуулсан гэж байсан юм. Ер нь монголын хувьсгалын түүхийг анх бичсэн Төмөрочир тэргүүтэй Түүхийн хҮрээлэнгийн бүтээлийг Цэдэнбал сүүлд 2 дахин засварлаж хүн танихын аргагүй болгож зассан гэлцдэг нь ортой байх аа. Цэдэнбал ингэж манай хамг эх орончдыг хэдэн үеэр нь алж цөлөөд зогсохгүй монголчуудыг оростой нийлж гутаан доромжлоод зогсохгүй залуусын толгойг эргүүлсэн их нүгэл хийсэн хүн дээ.
Зочин · 2017/08/19
Амраг хэнд ч л байна шдээ
dorgio gej neg hudalaa medelel taraa bolimorin · 2017/08/19
ingej bichhesee icheech