Германы цагдаа нар саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн толгой дүрс бүхий хэлбэртэй 5000 гаруй ширхэг эмийг хураан авчээ. 

Энэхүү хэрэгт холбоотойгоор австрали гаралтай эрийг хүүгийн хамт баривчилсан байна. Тэд энэ эмийг интернэтээр борлуулахаар төлөвлөж байсан бөгөөд "Трамп таны үдэшлэгийг гайхалтай болгоно" гэсэн уриатай зарахаар төлөвлөж байжээ. Уриа үгнээс харвал ямар төрлийн эм болоод хураагдсан нь тодорхой байх.