Чуулганаа ч хуралдуулах чадамжгүй УИХ
2017/09/02
65-ын бүлэг дотроо”алаантай” байгаа. Засгийг огцруулна огцруулахгүй гэж УИХ-ын шинэ хуучин гишүүдээрээ, хөгшин залуугаараа, засагт ажиллаж байгаа үгүйгээрээ талцаж байгаа нь нууц биш. Засагт ажиллаж байгаа Б.Бат-Эрдэнэ сайд Б.Чойжилжавын өрөөгөөр орж гараад л... Хууччуул нь яриа өгөхгүй гэж сэтгүүлчдээсээ зугтаж гүйгээд л... Шинэхэн УИХ-ын гишүүд нь байр сууриа илэрхийлэх гэсэн боловч энхрий хайрт намынхаа даалгавраар амаа үдүүлэнхэн байгаа. Яг ийм байдлаар УИХ дахь МАН бүлгийн хуралдаанаа хэдэн өдөр хийгээд ч шийдэлд хүрч чадсангүй.
Энэхүү байдлаас нь болж өнгөрсөн пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах байсан ч хуралдсангүй. Шалтгаан нь ирц бүрдээгүй. Уг нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017.08.30-ны өдөр “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргасан. Захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон. Гэтэл нам дотроо ойлголцолд хүрээгүй нөхдүүд чуулгандаа ирсэнгүй. Лу.Болд гишүүн л чуулганы ирц 1.3 хувьтай би ганцаараа л чуулганы танхимд байна гээд жиргэж байхав.
Уг нь М.Энхболдын парламент шийдэх ёстой асуудал байвал цаг сунгаад шөнө дөл болтол хуралддаг. Шаардлагатай гэвэл Төрийн ордонд гар утасны сүлжээ унагагч тавьж байгаад асуудлаа хаалттай хэлэлцдэг.
Гэтэл энэ удаад нэгдмэл байр суурьт хүрч чадалгүй, асуудлаа ч шийдэж чадахгүй удаж байгаа нь энэ удаагийн УИХ хичнээн чадамжгүй болох нь харагдаж байна. Сөрөг хүчнийхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд ч ирцийн талын талд нь хүрэхгүй болохоор МАН-ын намыг хараад хүлээж суугаа.
Уг нь зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдэг дээ. Ж.Эрдэнэбат болон түүний нөхдийг огцруулбал хурдан огцруулаад, үлдээвэл сануулгаа өгөөд хурдан асуудлыг шийдэх хугацаа хангалттай байгаа. Гэтэл М.Энхболдын парламент асуудлаа хурдан шийдчихэж чадахгүй, гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй арай дэндүү чадамжгүй “анги хамт олон” гэдэг нь харагдаж байна.
Чуулганаа ч хуралдуулж чаддаггүй УИХ байх ч гэж дээ ээ халаг гэж...
М.Мөнгөн
хуульч · 2017/09/04
энэ УИХ өөрөө огцорц сурмаар юм ҮНДСЭН ХУУЛЬ ЙИМ ЗААЛТ БИЙ ШҮҮ ДЭЭ ???
иргэнзочин · 2017/09/04
Энхболд 60 тэрбумтан УИХ суух эрхгүй тул гишүүдэд шаардлага тавьж чадахгүй байлгүй
Зочин · 2017/09/03
ИХ ХУРЛЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ
Зочин · 2017/09/03
Угаасаа хууль бус ИХ-г тараах ёстой баймаар юм? 60-н тэр бумын бичлэг дээр гадны хакерууд ашигласан гээд гараад байсан санагдах юм? тараах ёстой баймаар юм?
Иргэн · 2017/09/03
Хурлаа хийх чадамжгуй гэхээсээ, хуралдах хусэлгуй бвал чи яахав?! тэгээд л байж байг?!
Зочин · 2017/09/03
Муу удирдагчаас болоод л ийм байдалд хүрч байна даа.....
Зочин · 2017/09/03
Hii demii yls turjuud soliorood baihaar ajlaa hiitsgee zyd ytaa 2 hvleej bna yanada
Зочин · 2017/09/03
Hii demii yls turjuud soliorood baihaar ajlaa hiitsgee zyd ytaa 2 hvleej bna yanada
zochin · 2017/09/03
MAN nam amlaltaa bieluulmeer bna huuhdiin 20 myangan togrogoo huuhed burtee olgomoor bna tetgevert oroh nasiig huuchnaar ni bolgomoor bna ahmadiin tetgeveree nemmeer bna
өвөө · 2017/09/02
Муу хамт олон гэж байдаггүй, муу удирдагч л байгаа болохоор ийм байгаа юм шүү дээ. Ард түмэн мэдрэмжтэй учраас, хурал даргалагч-спикерийн ажлаа ч хийж чадахгүй байгаа Миеэг Ерөнхийлөгч болгоогүй л байхгүй юу. Энэ "бүлтүүш" мөнгө л завшиж чадахаас өөрийг хийх чадваргүй хүн байна л даа. Хайран МАН-ын минь нэр хүнд, энэ хүнээс болоод шороотой хутгалдаж гүйцлээ.