Бразилийн нэг гэр бүл шинэ гишүүнээ хүлээн авсан ч тэдний охин нь Трикер Коллиний Синдром гэх өвчтэй төржээ. Энэ өвчин нь нүүр амны буруу хөгжилтэй төрөхийг хэлдэг байна. 

Охиныг анх төрөхөд эмч нар эцэг, эхэд нь оршуулах ажилд бэлд гэж ч хэлж байжээ. Харин одоо охин хэдний есөн нас хүрчээ. Виктория охин энэ хугацаанд найман удаа хагалгаанд орж, нүд, хамар, ам зэрэг эрхтэнтэй болжээ. Одоо түүний эцэг, эх цаашид дахин эмчилгээнд хамруулахаар хандивын аян өрнүүлж байгаа гэнэ.