"Улаанбаатар" чуулгын урлагийн мастерууд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно
2013/12/16
Нийслэлийн "Улаанбаатар" чуулга 2013 оны өвөл цагийн нээлтийн концертоо 11-р дүгээр сарын 28,29-ний өдрүүдэд 2 цуврал концертоор эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 20,21-нд 19.00 цагаас үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох гэж байна.
Эхний концерт нь тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт байх ба үзэгч авхай та нэг дороос олон жанрын дуу, хөгжим, бүжиг, циркийн үзүүлбэр үзэж, Гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг, "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, "Их монгол" этник групп, хийлч "Degi" болон бүжгийн гайхамшгийг тольдон сонирхох болно.
Дараагийн концерт нь Соёлын тэргүүний ажилтан, хийлч "Degi"-гийн шинэ жилийн баярт зориулсан "Шинэ жилийн үдэш" тоглолт юм. Энэхүү тоглолтоос та бүхэн хийл хөгжмийн уран яруу, уянгалаг аялгууг таалан сонсож, шинэ жилийн баярын нэгэн үдшийг таатай өнгөрүүлэх болно. Дашрамд дурдахад хийлч Degi саяхан 12 сарын 9-нд ОХУ-ын Иркутск хотноо "Degi music" нэртэй концертоо амжилттай тоглоод ирсэн билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн 70108410, 99950319 дугааруудаар лавлаарай.