Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэллээ
2017/09/06
УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах албан бичгийг 08-р сарын 24-ны өдөр гаргаса. Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан. Өнөөдрийн чуулганаар асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганд АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ, С.Жавхлан нар оролцож байгаа бол МАН-ын бүлгийн гишүүдийн тал нь сууж байна.
Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Эцсийн шийдвэрийг УИХ-аар гаргах болно.
Бид чуулганаар хэн юу гэж хэлсэн талаар болон ямар шийдвэр гаргасан талаар бид эргэж мэдээлэх болно.