Ерөнхий сайдыг огцруулах асуудалд МАН-ын бүлэг завсарлага авлаа
2017/09/06
УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах албан бичгийг 08-р сарын 24-ны өдөр өргөн барьсан. Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан. Өнөөдрийн чуулганаар асуудлыг хэлэлцэхээр чуулган эхэлсэн.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ямар ч шийдвэр гаргасан бай хамаагүй тагнаж чагнасан асуудлыг шалгаж өгөөрэй.” Гэсэн хүсэлт гаргасан юм.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэхгүй бол чуулганд суухгүй гэж УИХ-ын 30 гаруй гишүүн МАН-ын бүлгийн даргын өрөөнд сууж байгаа. Ж.Эрдэнэбат сайдын саналыг хүндэтгэж үзэж байна. Бид Тусгай хяналтын дэд хороогоор мэдээллийг сонсох хэрэгтэй. Хэн буруутан нь хариуцлагаа хүлээх ёстой. Хэн нь ч буруугүй байх юм биднийг тагнаж чагнасан бол асуудалтай байна. Тиймээс асуудлыг эцэслэн шийдээгүй цагт асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь буруу. УИХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авъя гэсэн санал гаргаж байна.” Гэсний дагуу УИХ дахь МАН-д завсарлага авлаа.
Ингэснээр асуудлыг тав хүртэл хоногоор хойшлуулж байгаа юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.