Этиопод 26 настай эхнэрийнхээ нүүр рүү таван жил ханилсан нөхөр нь  химийн хүчил цацан  хүн харахын эцэсгүй зэрэмдэг нэгэн болгосон аймшигт хэрэг гарчээ. 

Залуу бүсгүйн нөхөр нь 2017 оны хоёрдугаар сард гэрээсээ явж Йемен рүү нүүжээ. Үүнээс хойш холбоо сүлбээ ч тогтоохоо больсон байж. Гэтэл үүнээс таван сарын дараа гэнэт л эргэн ирсэн ба ирэхдээ түүнийг хэзээ ч мартахааргүйгээр иржээ. 

Учир нь хартай нөхөр нь хадмынхаа очин хаалгыг нь тогштол эхнэр нь хаалга онгойлгосон байна. Энэ үед нөхөр нь үгийн зөрөөгүй л нүүр рүү нь химийн хүчил цацжээ. Хэрэг болох үед таван настай хүү нь цаана нь унтаж байжээ

Үүний улмаас эмэгтэйн нүүр нэлэнхүйдээ түлэгдэж өрөөсөн нүд нь сохорсон байна. Одоо тэрбээр Таиландын Бангкок хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.