УИХ-ын чуулган хаалттай горимд шилжлээ
2017/09/07
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулган эхэллээ. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, мэдээлэл сонссон тул бүлгийн завсарлагыг дуусгаж байна гэдгээ мэдэгдсэн юм.
Үүний дараа Тусгай хяналтын хороогоор сонссон мэдээллийг УИХ-ын гишүүд сонсохоор боллоо. Харин уг мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэхээр боллоо.
Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцсэн тагнасан, чагнасан гэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.