Монголд хүүхдийн гэх тодотголтой дэлгэцийн бүтээл тун цөөн байгаа гэхэд хилсдэхгүй биз. Тэгвэл энэхүү орон зайг нөхсөн шинэ уран бүтээл өчигдөр "Тэнгис" кино театр"-т кино нээлтээ хийлээ.

Шидэт үлгэрийн сэдэвтэй инээдмийн "Шинэ жилийн адал явдал" уран сайхны киноны нээлтийн үеэр залуу дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлаг хүрэлцэн ирсэн зочдодоо зориулж ая дуугаа өргөсөн юм. 

Энэхүү кино нь хүүхдэд зориулсан гэдгээрээ бусад дэлгэцийн уран бүтээлээсээ онцлог болсон байв. Уг киноны гол дүрд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай, А.Адилцэцэг нар тогложээ. Мөн жүжигчин Б.Мишээл, Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал нар шидэт дагинасын дүрийг бүтээжээ.

Шидэт үлгэрийн сэдэвтэй инээдмийн жанрын бүтээлийн найруулагчаар нь СТА Бадамрагчаа ажилласан бол продюсер Д.Батбаатар, Зургийн дарга Н.Хонгорзул,  Ерөнхий зураачаар Д.Батбилэг, Дууны найруулагч "Авиа" студийн О.Цэгмэд, Ерөнхий зураглаачаар М.Амартүвшин нар ажилласан байна.

Уншигч та бүхэндээ зурган сурвалжлагыг хүргэе.



































Д.Ана