Дэлхийн хамтын нийгэмлэгээс 12 дугаар сарын 19-ний эл өдрийг ядууст туслах олон улсын өдөр болгон зарласан билээ.

ХХ зууны төгсгөлд хийсэн судалгаагаар манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг орчим, өөрөөр хэлбэл хагас тэрбум хүн ядуу зүдүү амьдарч байгаа гэсэн дүн гарсан байдаг. 

Харин Монгол Улсын хувьд 2015 он гэхэд ядуурлын түвшинг нэг оронтой тоонд оруулна гэсэн зорилт тавьсан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан ядуурлыг мөнгөн хэлбэрийг тооцсон мэдээнээс харвал 2011 онд 33.7 хувь байсан ядуурлын түвшин 2012 онд 27.4 хувь болон буурсан үзүүлэлтэй байгаа юм.

Манай  улс 2006-2009 оны үед жилд дунджаар 5.6 хувиар өсч байсан ядуурлын түвшин 2010-2012 онд дунджаар 15.9 хувиар буурчээ.

Үндэсний статистикийн хороо Өрхийн орлого, зарлагын судалгааг 1966 оноос эхлэн явуулж ирсэн бөгөөд Өрхийн орлого, зарлагын судалгаа, Амьжиргааны түвшний судалгааг нэгтгэн 2007 оны 7 дугаар сараас эхлэн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г зохион байгуулан явуулж байна. Судалгаанд жил бүр Монгол Улсын 11232 өрхийг түүвэрлэн авч, тэднээс өрхийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого, зарлага, хэрэглээтэй холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулан судалж байгаа.

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран статистикийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, хүн амын амьжиргаа, ядуурлын үзүүлэлтийг тооцох арга зүйг сайжруулах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж, Монгол Улсын хүн амын амьжиргаанд гарч буй өөрчлөлтийг бодитоор харуулж чадахуйц арга зүйг тодорхойлон үр дүнг хамтран тооцож буй гэдэг.

Хүн амын амьжиргааны түвшний өөрчлөлтөнд үнэлгээ өгөх боломжийг ханган тодорхой нэг оныг суурь болгосон тооцооллыг хийж хамтран зарлаж байгаа нь аргачлал, арга зүйн хувьд дэвшилттэй болсон төдийгүй Монгол Улсын ядуурлын талаарх мэдээллийг нэг мөр болгосон ажил болж байгаа хэмээн үздэг юм.

2010, 2011, 2012 оны ядуурлын үзүүлэлт

Гэхдээ энэ талын судалгаа сайн хийгдэж байгаа ч гэлээ сүүлийн саруудад инфляцийн дарамт үүсч буй ард түмэнд хүндээр тусч байгаа.

Х.Даваа