Монгол Ардын намын ээлжит Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно. Бага хурал хуралдахтай холбогдуулж өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэний нэрийг дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Өчигдөр 23:00 цаг хүртэл хуралдаж шийдвэрт хүрээгүй тул өнөөдөр Удирдах зөвлөл үргэлжлүүлэн хуралдах аж. Түүний дараа Бага хурал хуралдах юм.