20'000 бүсгүйтэй унтсан рекорд
2017/09/26
ҮСБХ-ны домогт тамирчин Уилт Чемберлэн хэзээ ч эвдэгдэхгүй нэгэн рекорд тогтоосон байдаг. Тэрээр 1991 онд гаргасан “A view from above” (Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад) номондоо “1991 он хүртэл туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршид нийт 20000 эмэгтэйтэй унтсан” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл бяцхан тооцоолол гаргая.
1991 он буюу түүний ном хэвлэгдэх үед Уилт 55 настай байлаа. Тэрээр 15 настайдаа анх “хурьцал үйлдэж” эхэлсэн гэж үзвэл нийтдээ 40 жилийн туршид 20000 эмэгтэйтэй, тодруулбал нэг жилд 500 эмэгтэйтэй унтсан гэсэн үг. Үүнийг бутархайд шилжүүлбэл өдөрт 1.4 эмэгтэйтэй унтдаг гэсэн үг.
Түүний дотны найз нь нэгэнтээ “Уилт гурвалсан групп секс хийх дуртай байсан” гэдэг. Уилт нэг удаа 10 хоногийн аялан тоглолтоор явахдаа 23 өөр эмэгтэйтэй унтаж байв. Амьдралынхаа туршид тэрээр нойронд тун муу, зарим шөнө огт унтдаггүй байв. Унтчихгүй л бол өдрийн аль ч цагт хамаагүй секс хийчихдэг байлаа.
Харин түүний өөр нэгэн дотны найз нь “Ахлах сургуулиа төгсөхдөө Уилт зандан хэвээрээ байсан” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр анх 15 биш 18 настайгаасаа секс хийж эхэлсэн гэж үзэх нэг хувилбар бас байна. 18 настайгаасаа эхэлсэн гэж үзвэл нийтдээ 37 жилийн хугацаанд 20000 эмэгтэйтэй унтжээ. Өдөрт 1.5 эмэгтэй гэсэн үг.
Хамгийн гайхалтай нь Уилт 20000 эмэгтэйтэй унтахдаа нэг ч удаа бэлгийн замын өвчин авч байсангүй, нэг ч эмэгтэйг жирэмслүүлж байсангүй. Энэ тухай өдийг хүртэл ямар ч эх сурвалж, баримт сэлт олдсонгүй. Тэрээр насаараа ганц бие амьдарсан.
Уилт 1999 онд нас барахынхөө өмнөхөн өгсөн ярилцлагадаа “Мянган эмэгтэйтэй сексдэх бол гайхалтай зүйл. Гэвч нэг эмэгтэйтэй мянган аргаар үзэх нь бүр ч илүү гайхалтай” гэж хэлсэн байдаг.
Үүнээс үзэхэд Уилт үнэхээр ховорхон төрөх агуу тамирчин, цаанаасаа заяасан бие хаа, хүч чадалтай, жинхэнэ “physical specimen” байжээ. Олон мянган эмэгтэйтэй унтахын сацуу 14 улирлын туршид мэргэжлийн сагсан бөмбөг тоглож явсан (улирлын 82 тоглолт, плейофф, үзүүлэн тоглолт, бэлтгэл, аялан тоглолт гэх мэт) гэхээр л түүний чадал, чалх ямархуу гайхалтай, ер бусын байсан нь дамжиггүй биз. Тухайн үеийн бодибилдингийн агуу тамирчин, нэрт жүжигчин А. Шварцнеггер хүртэл “Уилт бол миний харж байсан хамгийн хүчирхэг, ер бусын хүн” гэж хэлж байсан удаатай. Тэд хамтдаа “Conan the Destroyer” кинонд тоглосон билээ.
Тэрээр 1999 онд 63 насандаа зүрхний дутагдал өвчнөөр нас барсан юм.
Э. Нямдорж
-
1
-
2
-
3
-
4
-
5