Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.

Ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэн, Ерөнхий сайдыг батламжлах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.