Холбоотой Зураг

Холливуудын жүжигчин, инээдмийн киноны од  31 настай Аманда Байнс 2000 оны эхээр мандаж явсан жүжигчдийн нэг байсан. Тэрбээр "She’s a man”, "The girl wants”, "The island on love”  дүр бүтээж үзэгч олны хайрыг татсан билээ.  Гэвч  2012 онд оны тавдугаар сард Манхэттенд байрлах хөршүүд нь гомдол мэдүүлжээ. Тэд Амандаг өөртэй чанга ярьж, байнга гомдоллог хэмээн сэтгэцийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Ингээд жүжигчний ар гэрийн хүсэлтээр 2013 онд сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж бүтэн гурван жилийн турш сэтгэл заслын эмчилгээнд хамруулжээ. Харамсалтай нь урлагийн карьераа өндөрлүүлж жирийн нэгний замналаар амьдрах болжээ. Өнгөрсөн жил Холливуудад өгсөн ярилцлагадаа "Би эргээд үзэгчиддэтэйгээ уулзахыг хүсч байна” хэмээн ярьсан байна. Саяхан тэрбээр хүнсний дэлгүүрт явж байхдаа папарацчидийн дуранд өртжээ. Амандагийн өөрчлөлт хүмүүст төдийлөн таалагдаагүй бөгөөд зарим нь түүнийг танигдахгүй болтлоо хөгширсөн хэмээн шүүмжлэв.