Шийдвэрлэгдээгүй аймшигт гэмт хэргүүд
2017/10/07
Хар Дахилагийн алуурчин
1947 онд Элизабет Шортын гэх эмэгтэйн цогцос байхыг Лос Анжелес хотод олж байсан. Тэрээр хутгалуулсан шархтай байсан бөгөөд цус шүүрч байжээ. Энэ хэрэгтэй холбоотой гэх олон сэжигтэн этгээдийг шалгасан. Гэвч одоог хүртэл шийдэгдээгүй байна.
Хайрцаг доторх хүү
1957 оны хоёрдугаар сард дөрвөөс зургаан настай үл таних хүүгийн цогцсыг Филадельфигээс олсон. Түүнийг ч, хэрэг үйлдсэн этгээдийг ч одоог хүртэл мэдэж чадаагүй байна.
Шинэ Орлеаны сүхтэй эр
1918 оны тавдугаар сараас 1919 оны аравдугаар сарын хооронд Техас, Луизианад аллага гарч байсан. Энэ үед цагдаагийн ажилчид хэлэхдээ үл таних сүхтэй эрэгтэй аллага үйлдсэн гэж сэжиглэдэг. Хохирогчид нь эрэгтэй эмэгтэй хүмүүс байжээ.
2001 оны халдлага
2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д таван хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан. Одоог хүртэл гэмт этгээдийг олоогүй аж.
Кедди алуурчид
1981 онд Калифорни мужийн Кедди хотод алхаар хүний амь хөнөөсөн хэрэг гарч байжээ. Хохирогчид нь Шарп гэх гэр бүлийн гишүүд, тэдний нэг найз байсан аж. Гэвч энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийг баривчлаагүй байна.
Нэг гэрийн хүүхдүүд сураггүй болсон
1945 онд Баруун Виржинад нэг гэрийн таван хүүхэд ор сураггүй болсон. Тэдэнд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй юм.
Бир Брүүкийн алуурчид
1985 онд Нью-Хэмпширт Бир Брүүк гэх цэцэрлэгт хүрээлэнгээс хэд хэдэн цогцос олдож байжээ. Цогцсыг 1985, 2011 онд олох үед бүгдийг нь хогийн уутанд хийсэн аж. Мөн тэднийг зодож аминд нь хүрсэн болохыг тогтоосон. Гэвч аллага үйлдсэн этгээдийг илрүүлээгүй байна.
Ж. Шагай
Эх сурвалж: Criminal.mn
Hm · 2017/10/09
Eostoi l halryyrnii hudlaa medeelel bna daa jishee helhed elizabet chin zugeer emegtei bish nertei jujig chin bsan bas hutgaluulaagui amaa 2 talryygaa zadluulsan bie iin goloo huuvsan bsan shv
Sda · 2017/10/07
Mal shagaigiin udriin temdeglel gedeg zohioluudaa.ingej orchuulj bhaar yawj vheech