Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу
2017/10/17
Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат эмэгтэй ажилчдаа айлгаж, дарамталдаг, зөвшөөрөлгүйгээр биед нь халддаг, тэвэрч үнсэхээр, хүчирхийлэхээр дайрч ёс зүйн зөрчил их гаргадаг тул хамт ажиллах нөхцөлгүй болоод байна хэмээн тус холбооны эмэгтэй ажилчид бидэнд хандлаа. Тухайлбал, нэгэн эмэгтэй ажилтнаа өрөөндөө дуудаж оруулаад хоол авчраад өг гэжээ.
Хоол өгөхөөр өрөөнд нь ороход сандлаасаа босч ирээд, тэвэрч улмаар үнсэх гэж хүчээр дайран, хөхөнд нь хүрч, хормойг нь сөхөж хоргоогоод өрөөнөөсөө гаргахгүй бэлгийн дарамт үзүүлэхийг оролдсон байна. Эл үйлдэл нь өнгөрсөн найм, есдүгээр сард болсон бөгөөд хэд, хэдэн удаа ийм оролдлого гаргасан гэдгийг гэрчилж, баримт болох материалуудыг манай сайтад ирүүлсэн юм.
Мөн А.Мөнхбат өөрөө бөө учраас бусад ажилчдаа өөрийнхөө бөөгийн хичээлд суухыг шаардсаар байгаа аж. Бөөгийн хичээлд суугаагүй, хичээлд оролцоогүй хүмүүсийг бүгдийг нь ажлаас хална гэж дарамталсан хэвээр байгаа гэдгийг ч ажилчид нь мөн хэлж байсан.
Уг нь монголын үндсэн хуулинд шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний өөрийн сонирхол, итгэл үнэмшлээс хамаарна, хэн ч хэнийг ч шашин шүтэхийг шаардах эрх байхгүй болохыг хуульчилсан байдаг. Тэгэхээр бөө мөргөлийг албадан шүтүүлэхээр дарамталж буй нь хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал билээ.
А.Мөнхбат залуухан эмэгтэй ажилчдыг дарамтлан, бэлгийн хүчирхийлэл хийхийг санаархаж, гаж донтон мэт авирладаг хэмээн олон эмэгтэйчүүд түүнээс зугтааж, жигшээд байгаа нь энэ.
Мөнхбат нь олон нийтийн сүлжээгээр “Хамраа ухаад боовоо саагаад сууж бай” хэмээн бусдыг доромжилж байгаа нь хувь хүнийхээ хувьд хэр ёс зүйтэй болохоо харууллаа. Мөн түүний салаавч гаргасан увиагүй ёс зүйгүй зураг олон нийтэд гарсныг хүн бүхэн мэднэ. Монголын залуучуудын үндэсний төв байгууллагын удирдагч нь түмэн олонд салаавч өгч байхад, төрийн цагдаад нэг залуу салаавч өгөх нь энүүхэнд биз ээ. Монголын ирээдүй, эх орны залуусын оюун санааг удирдан хөгжүүлэх Залуучуудын холбоог ийм ёсзүйгүй нахаалны нөхөр удирдаад сууж байгаа нь энэ цагийн нэгэн эмгэнэл болоод байна. Салаавч Мөнхбатад хэн хариуцлага тооцох ёстой вэ?
Г.Наран
зозо · 2017/10/23
энэ ор үндэсгүй худал хуурмаг гүтгэлэг гаргадаг сайтуудыг хаамаар юм аа. Зөрчлийн тухай хууль гэж айхтар юм бна шүү дээ цаана чинь!
Зочин · 2017/10/23
Harvaas l zahialgatai hereg bn shdee odoonii ohiduud aihtar boljeee
Aldar · 2017/10/23
Монголын залуучуудын байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд ёс зүйтэй хүн гэж боддог. Харин зарим нэг этгээдүүд мөнгөний төлөө бол юу ч хийхээс буцахгүй юмаа.
Иргэн · 2017/10/18
САЛААВЧНУУДЫГ ИХ БЭЛТГЭДЭГ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ ?ЁС СУРТАХУУНГҮЙ ГЭХЭД АРАЙ Л ЮМ БАЙНА ХАЛААЧ ЯВУУЛААЧ ЭНЭ САЛААВЧНУУДААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА
Иргэн · 2017/10/18
САЛААВЧНУУДЫГ ИХ БЭЛТГЭДЭГ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ ?ЁС СУРТАХУУНГҮЙ ГЭХЭД АРАЙ Л ЮМ БАЙНА ХАЛААЧ ЯВУУЛААЧ ЭНЭ САЛААВЧНУУДААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА
Irgen · 2017/10/18
Ene MONKHBAT gegch nokhor ugaasaa iimee. bugd l medej baigaa. odoo bur il bolloo. BAYAR hurgej bainaa xoxo
munhbat · 2017/10/18
ene nuhriig zailuulaa
Зочин · 2017/10/18
tegeed zuw geh geed baigaa yumuu daa?
Зочин · 2017/10/18
Ene chin harin huchin hiitsen baij medheer nohor uu Suuliin uyd iimerhuu gaj dontnuud elbegsheed irlee yandaa mongolchuudaa Ene gaj nobshiig ASA ahaar neg delbertel n alagduulhiimsan muu booboo saamar chin
zochin · 2017/10/18
ард түмнийг юу гэж бодсон хог вэ шууд наад ажлаас нь хал шүүх цагдаад гомдол гарга бүх мэдээлийг хэрэгслээр наад увайгүй нөхрийг илчил ард түмэн гэдэг чинь ямар хүчтэй байдгийг наад тэнэгтээ ухааруул
4 · 2017/10/18
ганц нэг ийм асуудал эр хүнд байж л байдаг. харин тэр нэт д тэнг юм бичээд байгаа нь утгагүй
Зочин · 2017/10/18
Мөнхбатыг гайгүй залуу гэж дэмждэг бсан юм. Ийм бүдүүлэг увайгүй балайр амьтан бсан юмуу. Одоо манай төрийн залуу түшээд үнэхээр бүдүүлэг харьцааны ямар ч соёлгүй болсоныг АН ба МАН дотроос ил тод харагдах болсон нь эмгэнэл. Үүнийг бас харгалзан үздэг баймаар. Залуучууд харж ингэж болдог юм бна гэж харж байгаа шүү дээ.
Зочин · 2017/10/18
hen ch iim yum gargaad irj bolno
Зочин · 2017/10/18
захиалгатай мэдээ л бна ш дээ
Zochin · 2017/10/17
Ийм ёс зүйгүй нөхрийг хурдан соль
Иргэн · 2017/10/17
Эмэгтэй ажилчдаа хоргоодог энэ мэт нөхдүүдийг өөхшүүлээд байх хэрэггүй дээ
zo · 2017/10/17
ene chin halagdaagui yam uu