Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томиллоо
2017/10/18
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувийн саналаар Ө.Энхтүвшинг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо.
Ө.Энхтүвшинг Монгол Улсын Шадар сайдаар томилох санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 58 гишүүн дэмжиж 84.1 хувийн саналаар дэмжсэн. Харин Ө.Энхтүвшинг Монгол Улсын Шадар сайдаар томилоход эсэргүүцсэн УИХ-ын гишүүд нь Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Л.Энхболд, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар байв.
Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.