УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын албан тушаалаас Ц.Нямдоржийг чөлөөллөө. Тодруулбал, чуулганы уржигдар болсон хуралдаанаар Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсонтой холбогдуулж түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлж байгаа юм. Тэгвэл эзгүйрсэн УИХ-ын дэд даргын суудалд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг МАН-ын бүлгээс "зүтгүүлж" УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. 

Улмаар  Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар томилох асуудлаар санал хураасан. Санал хураалтад УИХ-ын 68 гишүүн оролцсон бөгөөд О.Баасанхүү гишүүнээс бусад нь дэмжсэн. Ингээд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 98.5 хувийн саналаар УИХ-ын дэд дарга боллоо. 

 

Төгссөн сургууль, мэргэжил

1987 онд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль

1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль

2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал

1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга

1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч

1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч

2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

Шагнал

2005 онд Алтангадас одон

2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл

Англи, Орос