Туршлагатай нэгэн халагдаж, цүнх баригчид завшдагийг болиулаад өгөөч сайд аа
2017/10/26
Сүүлийн үед хэн сайн цүнх барьсан бэ нэртэй тэмцээн залуусын дунд өрнөж амжилттай бөгс долоосон нь хурган дарга болдог марафон үргэлжилж байна. Уг нь ийм байдлыг таслан зогсоохын тулд Төрийн албаны зөвлөл гэж байгууллага байгуулагдаад, Төрийн албаны тухай хууль цаасан дээр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн байх юм.
Гэвч энэ байгууллага ажлаа хийхгүй, Төрийн албаны тухай хууль нь хэрэгжихгүй байгаагаас өнөөдөр засаг солигдох бүрт төрийн албан хаагчид ажлаа өгдөг. Үүнээс болж төрийн залгамж халаа утгаа алдаж, туршлагатай, мэдлэгтэй нь улс төрийн золиос болж халагдсаар байна.
Үүнийг илтгэх тоон баримтыг хүргэе.
2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд нийтдээ 10,036 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан. 3373 хүн ажил албаа сэлгэн шилжсэн, 2758 хүн албан тушаалын өөр ангилал, зэрэгтэй болсон, 1210 төрийн албан хаагчийн эрхэлж буй албаны чиг үүрэг өөрчлөгдсөн, харин 1100 хүн төрийн албанд шинээр томилогдсон байх юм.
МАН өмнө нь цөөнх байхдаа энэ хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө идэвхтэй оролцдог байсан. Одоо олонх болсныхоо дараа асуудалд яаж хандаж байгааг бид бүгд харж байна.
Төрийн албаны зөвлөл нь Үндсэн хуулийн цэц шиг өндөр босготой байх хэрэгтэй. Ингээд тус зөвлөл төрийн албан хаагчдын халаа, сэлгээний асуудлыг хэлэлцэж, хамтын шийдвэр гаргадаг байх. Төрийн албан хаагчид шүүхэд хандах шаардлагагүй, зөвлөлдөө ханддаг тогтолцоо руу шилжвэл өнөөгийн байдал цэгцрэх болно. Нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийг засаж тохируулах ажилд УИХ-ын гишүүд хойрго хандаж байгаа нь нууц биш. Гишүүдийн хувьд халаа сэлгээний асуудлаа л ярилцах нь чухал байгаа бололтой.
Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Сангийн яамнаас санал болгосноор нөхөн олговрын 25 тэрбум төгрөгөөс хууль бусаар ажлаас халагдсан албан хаагчдын зөвхөн цалингийн зардалд гэхэд 1.2 тэрбум төгрөгийг төсвөөс олгохоор төлөвлөсөн байна. Бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас халагдсан албан хаагчид хуулийн дагуу гурван сарын цалин, хууль бусаар халагдсан гэж үзвэл өнгөрсөн хугацааны цалинг нөхөн олгож ажилд нь эргүүлэн авах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2016 оны арваннэгдүгээр сард хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр төрийн албанаас 11000 албан хаагчийг халсан байна гэсэн тооцоог С.Эрдэнэ зарлаж байж.
АТГ-аас явуулсан шалгалтаар ил болсон хоёрхон жишээ дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгон нийт 54 хүнд 257 сая төгрөгийг олгосон бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон 2 албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 33 сая төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.
Засаг солигдсон энэ цаг үед АТГ-ын ачаалал нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл халаа сэлгээ эхэлсэн энэ цаг үед хурган дарга болох гэж байгаа нөхдүүд ашиг сонирхлын зөрчилгүй болохыг шалгаж байгаа. Уг нь ингэж мөнгө төгрөг үрэн таран хийж, бусдад ажил нэмж байхын оронд туршлагатай нэгнийг ажлын байранд нь үлдээх хэрэгтэй. Ингэснээр төрийн залгамж халаагаа хадгалж үлдэх хэрэгтэй баймаар...
Ерөнхий сайдаа халаа сэлгээ хийх нь зүйн хэрэг. Гэхдээ туршлагатай нэгнээ золигт гаргаж, цүнх баригчдыг дэвшүүлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ? Туршлагатай нэгэн халагдаж, цүнх баригчид завшдагийг болиулаад өгөөч сайд аа
Зочин · 2017/10/27
УБТЗд Жигжиднямаагийн ганц хийж чадаж байгаа ажил нь хүнийг үндэслэлгүйгээр халах, оронд нь шал хөлдүү нөхөдүүдийг томилж байгаа нь төмөр замд хүний нөөцийн бодлого гэж байхгүй болсоныг харуулж байна
Зочин · 2017/10/27
Яаманд 100 хүн байлаа гэхэд яг мэргэжлийн ажлаа мэддэг 10 хүрэх үү үгүйтээ байна шүү дээ!!!!! Жишээ байгаль орчны яам байна чүү ай дарга нартайгаа нийлээд 20 хүрэхгүй мэргэжлийн хүн байна бусад нь мэдэхгүй харь гарагаас ирээгүй байлтай билээ.
Зочин · 2017/10/27
Яаманд 100 хүн байлаа гэхэд яг мэргэжлийн ажлаа мэддэг 10 хүрэх үү үгүйтээ байна шүү дээ!!!!! Жишээ байгаль орчны яам байна чүү ай дарга нартайгаа нийлээд 20 хүрэхгүй мэргэжлийн хүн байна бусад нь мэдэхгүй харь гарагаас ирээгүй байлтай билээ.
Zundui · 2017/10/26
60 тэрбумын новшнуудыг зайлуулах хэрэгтэй. Нэрээ гаргацтай биччиж чаддаггүй новшнууд дарга болсон. Бүгдийг нь зайлуулж шинээр эхлэх хэрэгтэй. Халаа сэлгээ гэдэг юмыг одоо жинхэнэ утгаар нь явуулах хэрэгтэй
Zundui · 2017/10/26
60 тэрбумын новшнуудыг зайлуулах хэрэгтэй. Нэрээ гаргацтай биччиж чаддаггүй новшнууд дарга болсон. Бүгдийг нь зайлуулж шинээр эхлэх хэрэгтэй. Халаа сэлгээ гэдэг юмыг одоо жинхэнэ утгаар нь явуулах хэрэгтэй
Zundui · 2017/10/26
60 тэрбумын новшнуудыг зайлуулах хэрэгтэй. Нэрээ гаргацтай биччиж чаддаггүй новшнууд дарга болсон. Бүгдийг нь зайлуулж шинээр эхлэх хэрэгтэй. Халаа сэлгээ гэдэг юмыг одоо жинхэнэ утгаар нь явуулах хэрэгтэй
mongol · 2017/10/26
uneheer turshlagatai meregjiltei hunee halaad yamarch bolvsrolgui turshlagagui humuusiig ajild tavij bn iim baigaa ued ene uls oron chini yaaj hugjih yam bee meregjil ezemshine gedeg urt hugatsaanii mash ih huch hudulmur shaarddag ajil getel suuliin ued mungutei zalitai zaluuchuud bohir uls turuus bolj tsunhi barij guij baigaad end tendees hudaldaj avsan deed surguuliin diplomoo ashiglan darga nariinhaa neriig barij durtai ajildaa orj bn iim nuhtsuld hun surguuli tugsuh hereg bn uu iim baidlaar tsaash urgeljilbel ene uls chini yu bolj duusah ve uuniig uhaaraachee es surtahuuntai bai l daa
H · 2017/10/26
TURSHLGTAI TURSHLAGGUIDE BISH.TOLGOIN CHADAMJINDAABGA YUM.
Зочин · 2017/10/26
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.