Зурган дээрхи хүнийг Мехран Карими Нассери гэдэг бөгөөд хамгийн удаан хугацаагаар буюу 17 жил 11 сар онгоцны буудалд гацсан зорчигч юм.

Тэрээр эх орноосоо хөөгдсөн дүрвэгч бөгөөд Их Британи орох замдаа цүнхээ алдсанаар хил нэвтэрч чадалгүй ирсэн онгоцондоо суун Франц руу буцаагдсан ч Франц мөн адил хил нэвтрүүлээгүй юм. Тиймээс Парисийн Шарль де Голлийн нисэх онгоцны буудлын Терминал 1-д 1988 оны 8 сараас 2006 оны 7 сар хүртэл амьдарчээ. 

Түүний намтраас сэдэвлэн Том Хэнкс, Кэтрин Зета-Жонс нарын тоглосон Стивен Спилбергийн The Terminal кино 2004 онд бүтсэн билээ. Харин Спилбергийн DreamWorks продакшн түүнд 250К доллар төлсөн гэнэ. Амьдралынхаа 18 орчим жилийг хүлээлгийн танхимд өнгөрүүлэхдээ ном уншиж, тэмдэглэл хөтөлж, эдийн засаг судлан сурсан Нассерид нисэх буудлын ажилчид хоол, сонин хэвлэл болон түүнийг дэмжсэн хүмүүсийн захидлуудыг өгдөг байсан бөгөөд түүнтэй уулзахаар сэтгүүлчид их ирдэг байжээ. Одоо Нассери Парисын дүрвэгсдийн хоргодох байранд амьдарч байгаа гэнэ.

Эх сурвалж: Seen.mn