УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
2017/11/02
УИХ дахь байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Ажлын хэсгүүд байгуулах тухай;
- Бусад.
2.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
- Бусад.
4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Бусад.