УИХ-ын гишүүн Д.Ганбат нутгийнхандаа хударгагүй зан гаргажээ
2013/12/24
Иргэдийн сонголтыг өвөртөлж УИХ-д суучихаад тэдэн рүүгээ хялайж ч хардаггүй нөхдүүд одоогийн парламентад хэд хэдээрээ суудал бөглөж байна. Ялангуяа хөдөөнөөс сонгогдсон зарим нөхдүүд ахиж сонгогдохгүй юм шиг аашилдаг аж. Нэг удаа Ц.Нямдорж “Би Увсаас дахиж нэр дэвшихгүй, хотод Туулын эрэг дээр пиводож байгаад л аль нэг дүүргээс нь сонгогдчихно” гэж томроод нутагтаа очих нүүргүй болж билээ. Түүний нэгэн адилаар Женко Х.Баттулгын далбаан дор Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат нутгийнхандаа хударгагүй зан гаргаж яваа аж.
Саяхны нэгэн өдөр түүнийг сум орон нутгаас төрж гарсан төрийн өндөр албан тушаалтан хэмээгээд нутгийнх нь залуус шинэ жилийнхээ цэнгүүнд урьжээ. Тэдний зүгээс нутгаас сонгогдсон гишүүнээсээ элдвийг нэхэж сандаргаагүй зүгээр л хүрэлцэн ирэх хүндэтгэлийн урилга явуулжээ. Гэтэл мань хүний зүгээс юман чинээ авч үзэлгүй ямар ч хариу өгөлгүй таг чиг болсон гэнэ. Ийнхүү Баянхонгорын шинэ жил ганц түүнээр дуталгүй сайхан болж өнгөрсөн ч ирсэн зочид Д.Ганбатыг “нутгаа гэсэн сэтгэлгүй, хуншгүй нөхөр юм даа” гэцгээж байжээ.
Ер нь дан ганц Д.Ганбат ч гэлтгүй жаахан хөлжөөд, албан тушаалд хүрээд ирэхээрээ төрж өссөн нутгаа, түмэн олноо мартдаг эрхмүүд энэ төрд олон байдаг. Ялангуяа УИХ-д суучихаад эргэж харахгүй л явах гээд байдаг муу чанартай. Дөрвөн жил зугтаж зугтаж сонгууль ойртохоор шилээ маажаад, худлаа амлаад очно доо цаадуул чинь. Ямартай ч Д.Ганбат гишүүнийг дараа очиход нь Хонгор нутгийн түмэн “уучлаарай” гээд буцаах бололтой.
А.Төмөрсүх
Зочин · 2013/12/25
Tylga chin yarmagiin l huuhedshdee.hotod songogdoj diilehgui naadryy chin ochsoon
Зочин 58 · 2013/12/25
Тулга сайдын тулхтай зан байр суурийг хадгалж нэгдэхгүй бол манай Хонгор нутаг ч Ганбаттай ганбатгүй их хуралд сойд боломжийн боловсролтой нэр дэвшигч олон бий дээ. Энэ Ганбат нөхөр эвэр ургаагүй байж эхийгээ мөргөхийн үлгэрээр Тулга сайдтай ам мурийдаг талаар манай нутгийнхан дунд яригдах болсон. Хэрэв тийм бол уучлаарай болох байх даа. Ганбат дараагийн сонгууль нутагаасаа нэр дэвшинэ гэж сэрүүн зүүдлэхгүй байлгүй. Сонгуулиар би 3 тэр бум төгрөг гаргасан гэж ************ томордог гэсэн. Тэр юу л бол. Мөнгөөр биш Тулга сайдын дэмээр гарсан этгээд шүү дээ. Муу үг модон улаатай гэгчээр ************даа хэлсэн үг нь намд гай болох бий дээ. Энүүхэндээ гэхэд Ганбат минь намд ч, нутагт ч, Тулгад ч гай болохгүй байвал сайн сан
Зочин · 2013/12/25
Muuu gulug shde ***iin gar ve ?