Замын Үүдэд 11 настай эрэгтэй хүүхэд амиа алдсан байдалтай олджээ
2017/11/13
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш 11 хонож байна.
Алга болсон охиныг хөдөө орон нутгаар аав ээж, ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын ажилчид эрэн хайсаар байгаа юм. Цагдаагийн байгууллагын ажилчид охиныг эрэн хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дутуу баригдсан барилга дотроос 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон байна. Хүү эцэг эхтэйгээ маргаж гэрээсээ гарч сураггүй алга болсон бөгөөд ийн амиа алдсан байдалтай олджээ.Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
uka · 2017/11/14
ee hoh tenger mini ene jaahan ohiniig harsan tenger mini huv zayanii uchig mini ene nyalah vriig mini ehiihen engert aaviihan ovort ergeed ireh vvdiigni neej ogooch hairlaach dee. Ene olon eej hohooroo dalalj baihad vr mini chi mini oldooroi. Minii vr bish ch gesen minii vrees yalgaa yu baihav dee chimi