Батын Хурцыг  Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэхийг дөнгөж сая УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураасан. Санал хураалтад 14 гишүүн орсноос Батын Хурцыг элчингээр томилохыг Т.Аюурсайхан, Л.Болд, О.Содбилэг  нар эсэргүүцсэн бол О.Баасанхүү, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Санжмятав, А.Ундраа, Н.Энхболд, Б.Энх-Амгалан гишүүд дэмжив. Өөрөөр хэлбэл Байнгын хорооны хурадпаанаар Б.Хурцыаг 78.6 хувийн саналаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжлээ.

Асуудлыг  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, олонхийн дэмжлэг авбал Б.Хурц Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох эрхтэй болох юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа