Италийн загвар зохион бүтээгч Мария Лучиа Мугно суудлын загварын Фиат машиныг хүний 120 кг үсээр бүржээ. Энэхүү үсийг тэрбээр Энэтхэгт байх хугацаандаа хүмүүсээс худалдан авч цуглуулжээ. 

Хүний үсээр бүрсэн машинаа тэрбээр цэвэрлэхдээ шампуниар угааж, элдэв гоцгоо зэргийг нь самаар самнан засдаг гэнэ.