2009 оны эхэн гэхэд Унгарын нийслэл Будапештийн дэргэдэх ой модон дотор амьдардаг байсан орон гэргvй ах дvvс болох Золт болон Геза Пелади нар нь цуглуулсан лааз шилээ тушааж олсон жоохноороо ходоодоо баярлуулдаг, ёстой л нэг сохор зоос ч vгvй “шалдан гуя”-нууд байжээ. Амьдралынхаа бараг тэн хагасыг дэндvv тарчиг байдлаар єнгєрvvлсэн энэ хоёрын бага нь 43 нас хvрсэн жил гэнэт албаны хувцастай эрхэмvvд тэдэн дээр очиж, хичнээн удаан хайснаа хэлээд, 100 гаран сая еврогийн єв жалгамжлагчид болсныг нь мэдэгджээ. Учир нь Германы Баден-Вутерберг хотод амьдарч байсан тэднй эмээ нь нас барчихсан аж. Харин Германы хуулиар бол ийм тохиолдолд нас барагчийн бvхий л ємчийг хамгийн ойрын хамаатнуудад нь хуваан олгох ёстой байдаг юм гэнэ. Ингээд Золт, Геза хоёрт эмээгийнх нь тэр их хєрєнгєний тал хувь нь ноогдсон нь тэр. Харин vлдсэн хэсгийг нь Америкад байдаг тэдний эгч євєлжээ. Ах дvvсийн хэлснээр: “Манай ээж маш баян чинээлэг айлд тєрж, єссєний бид гадарладаг байсан. Харин тэрээр гэр бvлийнхээ чанад хатуу ёс жаяг, хатуу хvмvvжлийг тэсч чадалгvй хамаатан саднаасаа хєндийрсєн. Тэгээд эцэст нь биднийг энэ хvнд хэцvv, ядуу амьдрал дунд орхиод, хорвоогоос хальсан даа.”-гэж хуучилжээ. Харин одоо ах дvvсийн хувьд гэнэт олдсон тэр их мєнгийг зєв зvйлд зарцуулж гэрэл гэгээтэй ирээдvйг єєрсєддєє бэлэглэж чадах эсэх нь л хамгийн том асуудал болоод байгаа гэнэ. Учир нь ядуу сэтгэлгээн дунд єсч, насаараа ядуугийн зовлонг туулсан хvмvvс их мєнгєний бараа харахаараа яахаа мэдэхээ байдаг шvv дээ.