Монгол бөхын түүхэн ховор зургууд
2017/12/03
Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ. Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ. Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна. 1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.
Улсын баяр наадам. Яармагийн дэнж. 1930 он
Бөхийн засуулууд 1933 оны наадмаас эхлэн нэг загварын хувцасаар ижилсэх болов
Улсын баяр наадам. Яармагийн дэнж.1938 он
Дамбуу, Төмөрбаатар арслан
“Бага” хэмээх Самдан начин. 1930-аад он
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү
зочин · 2017/12/03
Булчин шүрмэс болсон туранхай мундаг бөхчүүд. Одоо дан хөөсөн мантуу