“Соёл урлагийн ордон” байгуулах төсөл хэрэгжинэ
2014/01/01
Монголын мянга мянган уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний нэн чухал асуудлуудын нэг болсон дэлхийн стандарт бүхий “Соёл урлагийн ордон”-ыг байгуулах төсөл сүүлийн 2 жил гаруйн хугацаанд судалгааныхаа түвшинд явагдсаар энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжиж эхлэх аж.
“Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их танхим, 1200 хүний суудал бүхий тоглолтын бага танхимтай байх бөгөөд Кино театрын их, бага танхим, Үзэсгэлэнгийн их, бага танхим, Тайзны зураачид, Оёдолчдын танхим, Сургалт, сургуулилтын танхим, Эмчилгээ, гоо сайхны танхим гэх мэт дэлхийн стандартад нийцсэн их ордон Улаанбаатар хотноо байгуулагдана. Мөн тус ордоны тайз дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшиний байх бөгөөд дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдахад зориулагдсан байхаар төлөвлөгджээ.
Ийнхүү уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний соёл урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах “Соёл урлагийн ордон” байгуулах төслийг, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олноос санаачилан, урлагийн бүх төрөлд бүтээлээ туурвидаг уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагууд болон нийгэм олон нийт, бизнесийн байгууллага, тэр дундаа монголын ард түмний дэмжлэгтэйгээр 2014-2017 оны хооронд хэрэгжүүлэх аж.
Төсөл энэ оны эхний улиралд монголын бүх урлагийн төлөөлөл бүхий 1000 уран бүтээлчийн дэмжин оролцож буйгаа илэрхийлсэн батламж бичгийг ард түмэндээ болон төр засаг, нийгэм олон нийтийн байгууллагад хүргүүлж, танилцуулсан хурлаар албан ёсны нээлтээ хийх ажээ.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
Зочин · 2014/12/04
Waaaw ih goe ymaa hurdan l heregjeesee
MBT s***s · 2014/07/16
mbt s***s for cheap “Соёл урлагийн ордон” байгуулах төсөл хэрэгжинэMBT s***s http://www.inteletik.com/19.html
Зочин · 2014/04/03
aimar l ym bn songodog yagad bj boldoggvi ym be inged hichihwel ted daraachaas n haw durwuljin barilgiin umnu huurgu, ***gai, mongol gutal ged ymaa awad tawiad tawiad ywchach
hereg alga · 2014/01/02
Iim muuhai baliar zawaan barilga we hezeech bitgii barigdaasai bilee, yamar injeneriin zurag bol? Arhitektor hun law iim aimshigtai yum hiihgui gdgt itgeltei bna...mornii tolgoig tulj bgaa ter 3 tulaas odo boli boli
Зочин · 2014/01/02
“Соёл урлагийн ордон” барих нь зүйлэй. Гэхдээ энэ эскиз зураг нь юм уу? Монголын нүүр царайг илтгэнэ гэж бодож энэ морин хуурыг төлөвлөсөн нь зохимжгүй байна. Энэ формализмын урсгал руу ороод байгааг илтгэж байна. Формализм давамгайлж байгаа нь улс орон болоод уран бүтээлчидийн тархи задрахгүй юумыг даган дуурайж байгаагын илрэл болой. Энэ төслийг дэмжимээргүй байна. Арай өөр талаас нь төлөвлөх ********длагатай харагдаж байна.Энэ барилга 2017 онд ашиглалтанд ороод 2088 он хүртэл сүндэрлэнэ. Тэр үеийн барилгын чиг хандлага ямар байх талаар уран бүтээлч архитекторууд минь бодож үзэх хэрэгтэй байна.