Найз залуугийнхаа ачаар амьдралд дахин хөл тавьсан Туриа Питт амаржиж "Ээж" болжээ
2017/12/08
Австралийн экс модель, марафон гүйгч Туриа Питт 2011 онд ойн түймэрт нэрвэгдэж биеийнх нь 65 хувь түлэгдэн, гарын хуруугаа алджээ. Туриа Питт бүтэн таван сар эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн бөгөөд түүний найз залуу хайртай бүсгүйгээ асрахаар ажлаасаа гарсан байна.
CNN-ий сэтгүүлч Майкл Хоскиноос “Түүнийг асрах хэн нэгнийг хөлсөлж, өөрийн амьдралын мөрийг хөөх тухай бодол таньд төрж байв уу” хэмээн асуухад “Би түүний сэтгэл зүрх, зан чанартай нь гэрлэсэн. Тэр бол миний цор ганц, мөрөөдлийн эмэгтэй” гэж хариулжээ.
Харин 30 настай Туриа Australian Women’s Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би түүнийхээ хайраар бялхаж байна. Түүнтэй хамт сэрсэн өдөр бүр гайхалтай бэлэг байдаг. Би түүнийг хайрладаг шиг тэр намайг хайрладаг” хэмээн ярьжээ. Ийнхүү жаргал, зовлонгоо хуваалцан дөрвөн жилийг үдсэний эцэст Майкл хайртай бүсгүйдээ алмазан бөгж бэлэглэж гэрлэх санал тавьсан бөгөөд тэд шинэхэн мэндлэх үрээ хүлээж байгаа гэнэ.
Австрали бүсгүй эр зориг гарган, өөрийн төрхийг “Women Weekly” сэтгүүлийн нүүрт мөнхөлсөн юм. Түүнээс хойш тэрээр зориулалтын арьс эмчлэх маскыг 2 жилийн туршид зүүж, өөрийн үзэсгэлэнтэй зүс царайгаа нөхөн сэргээж чадсан билээ. Тэрээр өдгөө өөр шигээ асуудалтай тулгарсан олон хүмүүст тусламжийн гараа харамгүй сунгаж байгаа ажээ.
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
-
2Notuse
zochin · 2017/12/09
aguu sxn unench xair tiim zondoo bish ch ene xorvood bas olon baigaa.xair durlald n sxn get buld n eruul enx, a z jargal xusie.
Зочин · 2017/12/09
aguu sxn unench xair tiim zondoo bish ch ene xorvood bas olon baigaa.xair durlald n sxn get buld n eruul enx, a z jargal xusie.
зочин · 2017/12/08
Аугаа хайр, хүн чанар гэж энэ байна даа. Манай зарим ухамсар дорой хүмүүс түлэгдлээ хаялаа зугтлаа өөр нэгийг сонголоо
Дархад · 2017/12/08
Бурхан минь түүнд урт удаан жаргал харирлаарай
Дархад · 2017/12/08
Бурхан минь түүнд урт удаан жаргал харирлаарай