Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр, Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан Ц.Элбэгдорж "Никитон", "Хурд" хамтлагийн тоглолтыг үзэж яваад "Өнөөдөр" сонины сэтгүүлчид ярилцлага өгсөн нь өнгөрсөн Баасан гарагт нийтлэгдсэн билээ.

Энэ үеэр Ц.Элбэгдоржийн өөрийгөө дүгнэсэн байдал нь иргэдийн бухимдлыг багагүй төрүүлж байна. Тодруулбал тэрээр: "-Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай... Намайг гутааж цалин, мөнгө, шагнал авдаг амташсан, мэргэшсэн бүлэглэл үүсээд удаж байгаа....Ганц хоёрхон хүн л санхүүжүүлж, хор, тэжээлээр хангаж байдаг юм. Тэр нь авах юмгүй гүтгэлэг, гутаалт байдаг. Сүүлийн үед “Таныг арай дэндүүлж байна” гээд надаас илүү дургүйцлээ илэрхийлэх хүний тоо ихсэж байна..." хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржид Монголчууд бүгдээрээ хайртай, хэрэв та өөр бодолтой бол уг хүнийг гутааж цалин, мөнгө, шагнал авдаг амташсан, мэргэшсэн ажилтан юм гэнэ.

 

П.Энхмандах

sonin.mn