Техасын Kaylene Bowen-Wright гэх хүүхэн хүүгээ төрсөн цагаас нь эхлэн ямар нэг өвчний онош бодож олон эмнэлэгт хандаж эхэлжээ. "Хүү чинь эрүүл байна" гэхээр зарга хийж, уйлж унжиж, сошлоор хийрхсээр хүүгээ 13 удаа хагалгаанд оруулж, эмчилгээнд нь зориулан 8К доллар цуглуулж, хүүдээ эрхтэн шилжүүлэн суулгуулах дараалал хүртэл авсан байж. Харин цоо эрүүл хүүг нь эмчилж байсан Далласын эмнэлэг ээжийг сэжиглэн үзлэг хийгээд "Мянгуужны синдром" буюу өөрөөсөө өвчин хайдаг эмгэгтэй болохыг нь тогтоожээ. Одоо хүү асрах газар, ээж шоронд байгаа гэнэ.