Мексикийн жүжигчин 51 настай Сальма Хайек Холливудын ертөнцөд нутаг нэгт зураач Фрида Калогийн дүрийг бүтээснээр орж ирсэн юм. Тэрээр кино найруулагч Харви Вайнштейний дотны харьцаанд орохыг шаардсан дарамтад өртсөнөө олон нийтэд зарласан.

Сальма Хайек хэлэхдээ “Фрида” кинонд тоглох үеэр найруулагч дотны харьцаанд орохыг шаардсан. Тухайлбал, эд зүйл амлах, зарим үед уурлаж “Би чамайг ална” гэж сүрдүүлдэг байсан гэв. Сальма Хайек энэ талаар өдөр тутмын “The New York Times” сонинд нийтлүүлжээ. Мөн Харви Вайнштейн түүнд өмнө нь ч гэсэн олон удаа дарамт үзүүлж байсан гэж дурдсан байна. Үүний хариуд Холливудын кино найруулагчийн багийн­хан түүний мэдэгдлийг үгүйсгэсэн мэдэгдэлдээ Харви Вайнштейн түүний талаар сайныг боддог. Түүнээс гадна жүжигчнийх нь хувьд түүнийг дэмждэг байсан гэжээ. Харин  Сальма Хайек түүний талаар ойр дотны хүмүүстээ хэлээгүй. Сүүлд нь Харви Вайнштейний дарамтад түүн шиг олон эмэгтэй өртсөн бол тэдэнд үг хэлэх боломж олгож байна гэжээ.

 

Тэрээр “Найруулагч надад дотны харьцаанд орохыг хэлэхэд би үгүй гэж хариулдаг байсан. Гэвч энэ нь түүний уурыг хүргэснээс гадна ална гэж заналхийлж эхэлсэн. Би түүний хувьд хүн биш” гэж нийтлэлдээ бичжээ. Энэ асуудал даамжирсаар киног цуцлахад хүрсэн байна. Гэвч эцэст нь Сальма Хайек дийлж үргэлжлүүлэн тоглохоор болжээ.  Дарамт шахалт зогссон ч түүний уур улам нэмэгдсэн гэж тэрээр нэмж хэлсэн байна. Мөн тэрээр “Найруулагчийн энэ хандлага нь надад их хүнд туссан” гэсэн юм. Энэ мэдэгдлийнх нь дараа жүжигчид түүнийг дэмжиж эхэлжээ. Тухайлбал, Сальма Хайектэй 22 жил нөхөрлөсөн Испанийн жүжигчин Антонио Бандерас цахим хуудастаа хамт авахуулсан зурагныхаа дор “Миний найз, жүжигчин Сальма Хайек олон нийтэд найруулагч Харви Ванштейний бал­мад үйлдлийн талаар мэдэгдсэн нь намайг цочирдуулж, гуниглууллаа. Би түүнийг үнэнч шударга эмэгтэй, мэргэжлийн жүжигчин гэж үздэг учраас хэлсэн үгэнд нь итгэж байна” гэжээ. Түүнээс гадна Сальматай Холливудад танилцаж нөхөрлөсөн Испанийн жүжигчин Пенелопе Круз түүнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Миний үзэсгэлэнтэй найз минь, би чамд хайртай. Гэхдээ бидний ихэнх нь эмэгтэй. Бидэнд тохиолдсон түүхийг тоочихын тулд яагаад тулаанд орох ёстой юм бэ. Бид нэр төрөө хадгалахын тулд шүд, хумсаараа тулалдах ёстой гэж гэсэн асуултад Сальма Хайек “Манай эрэгтэй, эмэгтэй жүжигчид адилхан үнэлэгдээгүй тохиолдолд энэ салбар үргэлж зэрлэг амьтдын хувьд үржил шимтэй газар байсаар байх болно” гэж хариулжээ.

 

Ойролцоогоор 70  эмэгтэй жүжигчнийг дотны харьцаанд орохыг шаардсан гэж буруутгагдаад байгаа. Харви Ванштейн “Сальма Хайекийн бичсэн нь үнэн биш. Болсон бодит байдлыг харсан хүмүүс яг юу болж өнгөрсөн тухай өөр зүйл ярьж байгаа” гэсэн байна. Тэрээр “Сальма Хайекийн хэлснээр кинонд өөр эмэгтэй жүжигчинтэй дотны харьцаанд ор гэж түүнийг дарамталснаа санахгүй байна” гэв. Мөн би кино зураг авалтын үеэр байгаагүй гэдгээ онцлон дурджээ. Харин зураачтай холбоотой тэмдэглэлд кинон дээр гардаг өөр эмэгтэйтэй дотны харьцаанд ордог нь түүний амьдралын нэг хэсэг. Энэ үнэн бөгөөд зураач Фрида Кало бисексуал байсан ажээ. Гэвч түүний эсрэг өөр эмэгтэйчүүд дуугарч эхэлжээ. Тухайлбал, Норвегийн жүжигчин Наташа Мальте 2008 онд тэр намайг зочид буудлынхаа өрөөнд урьж  хүсээгүй байхад дотны харьцаанд хүчээр оруулсан гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Жүжигчин Лена Хедли “Харви Ванштейн түүнтэй хоёр удаа дотны харьцаанд орохыг хүссэн тухай” твиттертээ жиргэжээ. Нэг нь Венецийн кино наадамд, дараа нь Лос Анжелесийн зочид буудалд  намайг урьсан. Намайг татгалзахад өрөөнөөсөө хүчээр гаргаад хэнд ч хэлж болохгүй гэж сүрдүүлсэн. Би машиндаа ороод уйлсан” гэжээ.

 

 

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин