Хар арьстай Софиа Блэйк бүсгүй анх төрүүлсэн охиноо хараад өөрөө ч итгээгүй гэнэ. Учир нь тэрбээр цэнхэр нүдтэй цагаан арьстай охин хараад нэлээд гайхашралд оржээ. 

Гэхдээ Софиагийн нөхөр цагаан арьстан ч гэлээ тэд шинэ төрөх охиноо холимог арьстай хүүхэд төрнө гэж бодож байжээ. Энэ төрөлт нь саяд нэг тохиох төрөлт гэж эмч нар хэлсэн байна. Софиа өмнө нь салсан нөхрөөсөө мөн нэг охинтой байсан бөгөөд тэр нь хар арьстай охин гэнэ.