Энэтхэгийн Тунгни тосгоны хүүхдүүд сургуульдаа явахын тулд нэлээд эрсдэлтэй замаар зорих газраа хүрдэг байна. Сургууль руу явахад 35 м гүн Лахундер голыг гатладаг бөгөөд үүнийг гатлахдаа хооронд нь холбосон хуванцар саван дээр суудаг аж.

Энэ нь тун эрсдэлтэй бөгөөд хүүхэд эндээс унасан хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж байсан ч азаар эсэн мэнд аврагдаж байжээ.