Шинэ байр худалдаж авсан иргэд 10 хувиа буцаан авах эрхтэй
2014/01/05
Шинээр анх удаа орон сууц худалдан авсан иргэд 30 сая хүртэлх төгрөгийн төлөлтийн 10 хувийг эргүүлэн авах эрх бий. Энэхүү эрхийнхээ дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татварын хэлтсүүд хүлээн авч байгаа аж.
Хамгийн чухал нь та ХАОАТ төлөгч байх ёстой бөгөөд орон сууцаа ямар мөнгөөр худалдаж авснаа баталгаажуулах ёстой. Энэ буцаан олголтод хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг, эхчүүд ч хамрагдана. Холбогдох бичиг баримтыг харьяа дүүргийн татварын хэлтсүүдэд 2-р сарын 15-ны өдөр хүртэл авах бөгөөд ирэх дөрөвдүгээр сард буцаан олголтын мөнгийг олгох юм. Ямар бичиг баримт бүрдүүлэх талаар www.mta.mn сайтаас мэдээлэл авч болох юм.
Х.Даваа
Зочин · 2014/01/06
2004 omd bair khudaldaj avsan bol avch bolohuu
Зочин · 2014/01/06
banknii 8 huwiar awsan bol yaah bol?>>
Зочин · 2014/01/06
2013 ond shine bair awsand hamaarna bzde
Зочин · 2014/01/06
mta.mn
Зочин · 2014/01/06
www.mta.mn
Зочин · 2014/01/06
www.mts.mn bhdaa yahawdee arhi zardag site bnshdee....