"Х Түц"-ийнхэн Шинэ оны үүдийг инээдээр дэлгэлээ
2014/01/05
Аадар нурах шиг инээд, халуун алга ташилт. Аглуугийн утга учрын инээд цацлуулж бодлоосоо ургуулдаг дүрүүд, Одноогийн гал цахилсан инээд дагаж, дотроосоо бүтээдэг драмлаг дүрүүд, Ононгийн хээ шаагүйхэн зан дагаж, сэтгэлээсээ гаргадаг монгол дүрүүд бүгд үзэгч бидний эртний танил. Тиймээс уншигч та үүнийг хараад бараг сэтгэлдээ инээж суугаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бичсэн зүйлд бус авьяас билигт жүжигчдийн нэрсийг хараад л дотроо мушийж суугаа нь лавтай. Тэгэхээр “Х ТҮЦ” хэмээх айлын тулгын чулууг нь тулалцаж яваа дээрх эрхмүүдийг монголын хошин урлаг төдийгүй тайз дэлгэцийн уран бүтээлд ч үнэтэй байр суурь эзэлдгийг бид мэднэ. Ийнхүү эрхэм гурвын тулгын чулууг нь тулсан айлын галыг нь өрдөж яваа олон авьяаслаг залуучууд байгааг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Ийм л авьяаслаг хамт олон шинэ оны анхны инээдийг үзэгч олноо хүргээд эхэлжээ. Тэдний хувьд өнгөрч одсон 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон тоглолтуудаасаа түүвэрлэн шилдгийн шилдэг тоглолтоо шинэ оны босгон дээр ийнхүү хүргэж байгаа хэрэг. Тэгэхээр мэдээжийн хэрэг, шилдгийн шилдэг, тас тасхийсэн инээд таны зүрхэнд цахилан очих авай.
“Инээд байгаа газарт эрүүл нийгэм оршино” гэсэн үг бий. Өнөөдрийн нийгмийн энэ будангуй цаг үед инээд шиг үнэтэй зүйл алга. Тийм дээ ч монголчууд бид эдийн засаг, гадаад, дотоод орчин гээд багагүй хямралтай цаг дор шинэ онтой золгож байна. Магадгүй, “Х ТҮЦ” хамтлагийнхан цаг үеэ мэдэрч, энэхүү будангуй хөшгийг инээдээр хуулахыг зорьсон бололтой. Энэ бол тэдний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх учиртай. Тэд ч үүргээ ийн ухамсарлаж, шинэ оны өндөр үүдийг инээдээр дэлгэж, үзэгч таны аз хийморийг ивээхээр зорьжээ. Үзэгч та нэгэн үдшийг гэр бүл, найз нөхдийн хамт энэхүү инээд цахилсан айлын хойморт зочилж, цагийн будангуй хөшгийг хамтдаа хуулж, амьдралдаа эерэг энерги авчирхад буруудах юун. Элдэв шаналал, гуниг гээд бараан бүгдийг чинь гэгээн инээдээр хөөж чадах “Х ТҮЦ”-ийн шилдгийн шилдэг тоглолтыг зориход таны шинэ оны аз хийморь аяндаа инээд дагаад босох нь дамжиггүй.
Зочин · 2014/01/07
shine jileer tv r tanai hamtlagiig garna gj ih l huurch bailaa getel garsangui ee goridood l huleegeed l gomdood l suuldee uurllaa... tegeed uuriiguu taitgaruullaa shine zaluu hamtlaguudad bolomg olgowuu gej bodloo huurhii muruudliin teatriinh dotor muu bataa gantsaaraa togloh yum emotsi prodakshind bas l tuutuu gantsaaraa l togloh yumdaa x tuts tom yumoo