Чулуун хүүг яаж эмчлэх аргыг олохгүй байгаа гэнэ
2018/01/08
Найман настай Мехеди Хасан гэх бангладеш хүүгийн арьс нь маш их хуурайшилтай мэт харагддаг бөгөөд энэ нь яг л чулуун хайрс шиг харагддаг.
Түүний арьсанд хүрэхэд л маш эмзэг өвдөлт их өгдөг гэнэ. Хүүгийн эцэг эх одоо эмч нарт итгэлээ алдаад байгаа бөгөөд байсан бүхий л хөрөнгө мөнгөө хүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан ч тэд өвчний оношийг одоо хүртэл тодорхойлж чадаагүй байгаа юм.