Метро-д мэдээлснээр Английн Кент гүнлэгийн Нортхэймпшир тойргийн Вэллингброут гэдэг жижигхэн хотын хоёр хүүхдийн ээж эмэгтэй нөхрөө араар тавиад байгааг эртнээс гадарлажээ. Байнга томилолтоор явдаг нь энэ сэжгийг улам баталжээ.  Ээлжит удаагаа  150 миль буюу 200 гаруй км зайтай орших Премьер Инн хот руу явахад ээжийнхээ хамт араас нь машинаар дагасан байна. Дагасаар уг хотын нэгэн зочид буудалд нууц амрагтайгаа жаргаж байхад нь гардаж барьж авчээ.

Бичлэгийг хууртагдсан эмэгтэйн ээж  хийжээ.  Хадам ээж нь хүргэнээ өөдгүй шаар хэмээн хараан зүхжээ. Мөн машиныхаа багажийг онгойлгон зогсох нууц амрагийг нь  загнажээ. 

Балмагдсан нөхөр нь эхнэрээ тайвшруулах гэж араас нь очиход тэрээр “нууц амраг луугаа оч” хэмээн хөөж байна. Энэ бичлэг цахимд тавигдсан дороо 100 мянган хандалт авчээ. 

 

НУУЦ.мн