2006 онд Susan Walter гэх эмэгтэйн амь насанд халдах оролдлого гарч байжээ. Нэгэн шөнө түүнийг унтаж байхад унтлагийн өрөөнд нь хар багтай алх барьсан эр орж ирэн түүнийг хөнөөхөөр завдсан байна. Харин хэвтэж байсан эмэгтэй алуурчныг хараад шууд л орноосоо босон түүнтэй барилдаж улмаар унагааж өөрийнх нь алхаар түүний бэлэг эрхтэн уруу хүчтэй цохьсон аж. Хөдлөх араггүй болсон алуурчин эмч дуудаач гэж гуйхад Susan Walter ямар хэргээр түүнийг хөнөөх гэж ирсэн үнэн шалтгаанаа хэл үгүй бол эмнэлэг дуудахгүй хэмээн сүрдүүлжээ. Алуурчин ч үнэнээ хэлсэн байна.
17 жилийн өмнө салсан хуучин нөхөр нь түүнийг алуулахаар 50 мянган доллараар хөлсөлсөн бөгөөд хулгай хийх гэж нэвтрэн санамсаргүй байдлаар алсан мэт хэргийг үйлдээрэй хэмээн захьсан тухай хэлжээ. Энэ хэргээс болж түүний хуучин нөхөр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.