Нүүрэндээ үстэй охин үсээ хусч, найз залуутай болжээ
2018/01/25
Индонезийн 17 настай Супатра Сусупан гэх охин тун ховор төрлийн өвчтэй бөгөөд нүүрээр нь их хэмжээний үс ургадаг юм. Түүний өвчнийг Амбрасын синдром гэж нэрлэдэг. Дэлхий нийтээр энэ төрлийн өвчтэй ердөө 50 хүн байдаг аж.
-
12010 онд тэрбээр Гиннессийн номонд "Хамгийн үсэрхэг эмэгтэй" хэмээн нэрээ бичүүлж байжээ.
-
2Их үснээсээ салахын тулд охин олон төрлийн эмчилгээ хийлгэж, лазерээр үсээ хуссан ч тусыг эс олж байжээ. Энэ бүхнээс залхсан охин сүүлдээ үстэй нүүртэйгээ явах болжээ. Хүүхдүүд түүнийг Хүн чоно гэх мэтээр хочилдог байж. Сэтгэл гутрангуй байдаг байсан ч гэр бүлийнхэн түүнийг үргэлж сэтгэл санаагаар дэмжсээр өдийг хүрчээ.
-
3
-
4Би бусдаас өөр хүн гэж өөрийгөө огт боддоггүй байсан. Би сургууль дээрээ олон сайн найзтай. Зарим хүүхдүүд намайг элдэвээр хэлж, сармагчин гэх мэтээр хочилдог. Гэхдээ ингэж ярихаас өөр юу ч хийж чадахгүй. Нүүрэнд ургасан үс олон хүний анхаарлыг татдаг ч гэлээ би үүнд нээх санаа зовдоггүй. Хэзээ нэг өдөр энэ өвчин маань эдгэрнэ гэдэгт итгэдэг гэж тэрбээр ярьжээ.
-
5
-
617 нас хүрсэн Сасупан одооноос нүүрний үсээ дахин хусч эхэлсэн бөгөөд үүнээс гадна хайр дурлалаа ч олсон байна. Тэд удахгүй гэрлэлтээ бүртгүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.