Зураач хүн сэтгэлийн баяр баясал ташаал, тэмүүллээ өөрийнхөө зургаар илэрхийлдэг гэдэг. Цагаан цаасан дээр буух зураас бүхэн өөр өөрийн утга агуулгаараа тухайн бүтээлийн оршихуй, эс оршихуйн үнэлэмжийг тодорхойлдог. Харин зураач хүн дуулах авьяастай байна гэдэг ховорхон биз ээ. 

Монголын хөгжмийн урлагийн тэнгэрт харвасан амьдралын тийм богинохон хугацаанд хөгжмийн тийм их авъяас билгийг монгол түмэндээ харуулж, мэдрүүлж чадсан хүн бол Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг юм.

Залуу дуучин, зураач Төмөр-Очирын Бат-Очир хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн уран бүтээлүүдээс бүрдсэн “Санаа тэгшхэн яваарай” нэртэй анхны бие даасан тоглолтоо 02-р сарын 8-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.

Түүний тоглолтонд сонсогчдын сонорыг мялаасан тухайн үедээ болон одоо ч бидний дунд хит болсоор байгаа хуучны Өнө мөнхийн сайхан дуунууд дуулагдах юм. 

 Б. Мөнхжаргал