Охидын дуртай Барби хүүхэлдэйн эрэгтэй хос болох Кенийг дууриан гоо сайхны хагалгаанд орсон Родриго Алвес гэх эр дахин мэс заслын ширээнд хэвтэн дөрвөн хавиргаа хадуулан авахуулжээ. 

Мэс заслын шарх нь сайн аниагүй тэрбээр корсет өмсөн гадуур явж байгаа аж. Амьд хүүхэлдэй болсон уг эр өөртөө хийсэн мэс заслын үр дүнд тун таатай байгаа гэнэ. Бэлхүүсээ нарийн болгохын тулд 28 мянган фунтын төлбөр төлжээ.