Метро-д мэдээлснээр 23 настай итали гаралтай Драгос Патрунджелыг Их Британы хамгийн загварлаг хулгайчаар тодруулжээ. Тэрээр саяхан брэндийн дэлгүүрээс Tesco загварын нүдний шил хулгайлах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

 

Гэрт нь хийсэн нэгжлэгээр хоёр мянган фунтын үнэ хүрэх брэнд хувцас, нарны шил гарч ирсэн байна. Хулгайч залуу Hugo Boss –ыг хамгийн их үнэлдэг байсан нь нийт хулгайлсан хувцасных тал илүү буюу 1100 фунтых нь энэ брэндийх байжээ. Мөн Tommy Hillfiger, Calvin Klein, H&M, Gant и Armani брэндийн олон ч хувцас хулгайлсан аж.

Өмгөөлөгчийх нь өмгөөлөн мэдэгдсэнээр Драгос хүмүүс  нь загварлаг сайхан хувцасладаг Италид төрсөн гэнэ. Харин Англид ирээд хамгийн сүүлийн үеийн загварын хувцас худалдан авах хэмжээний орлоготой болж чадаагүй тул гангарах хүсэл нь л хулгай хийхэд хүргэсэн болж таарчээ. 

Тэрээр Facebook хуудсаараа загварын ертөнц, моодны хандлага, шинэ загвар болон хувцаслалт хүний гадаад төрхөнд хэр чухал болох талаар  сонирхолтой маргаан дагуулсан пост байнга оруулж иржээ.  Олон ч дагагчтай байсан агаад өдгөө тэд загварын мэдрэмжтэй залууг хулгайч байсныг нь мэдээд ихэд гайхжээ.  Энэ бүх хугацаанд тэрээр хулгайлсан хувцаснуудаараа л гангарч явжээ.

Шүүх загварлаг хулгайчийг 95 фунтээр торгож 150 цаг албадан хөдөлмөр хийх шийтгэл оногдуулжээ. Мөн хулгайлсан бүх хувцас, нүдний шилээ дэлгүүрт нь буцааж өгөхийг үүрэг болгожээ. 

NUUTS.mn